Та хараахан анзаараагүй байж мэдэх дундын оффисын ашиг тусуудын талаар энд бичихийг зорилоо.

Бүтээлч, бүтээмжтэй байхад түлхэц өгдөг.

Гараш, унтлагын өрөө, ажлын өрөө гэх мэт тусгаарлагдсан газар ганцаараа ажиллах нь уйтгартай бөгөөд улиг болсон зүйл. Гэрт таныг ажлаас сатааруулах олон зүйл байдаг бол, азаар оффист ирэхэд ямар ч тийм асуудал тулгарахгүй. Түүнчлэн таны хажууд хүсэл эрмэлзлээр дүүрэн залуус ажиллах төдийгүй, хоорондоо нэгдэж, нэг хамт олон болж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн тэднээс заримдаа зөвлөгөө авах, эсрэгээр яаралтай үед тэд таниас ч тусламж гуйж магадгүй. Тиймээс та дундын оффист ажилласнаар цаг хугацаа, эрч хүчээ хэмнэж чадна.

Танай хамт олон бизнест ээлтэй дундын оффист таатай байх нь гарцаагүй.

Хувиараа бизнес эрхлэгчид, энтрепренерүүд болон гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл дундын оффист бий. Гэрийн эсвэл номын санд хааяа тохиолддог удаан интернэт, хурдны асуудлууд дундын оффист тохиолдох нь ховор. Эдгээр оффисууд нь бизнест ээлтэй боломжуудаар дүүрэн бөгөөд бизнес эрхлэгчдийн амьдралыг илүү хялбар болгох, ажлыг нь хөнгөвчлөх, түргэвчлэх талаар анхаарч чаддаг. Найдвартай интернэтээс гадна тав тухтай ширээ, сандал болон гэрэлтүүлэг зэргийг багтаасан байдаг. Цаашлаад хэвлэгч, уулзалтын өрөө, бүрэн тоноглогдсон гал тогооны өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой амралтын өрөө гэх зэрэг олон хэрэгцээг нэг дор багтааж чадсан байдаг.

Бизнесийн боломжит тэлэлт, нетворкингд хамгийн ойр.

Цөөн тооны хүмүүс л дундын оффисын хамгийн эхний давуу тал болох харилцаа холбоогоо тэлэх буюу нетворкингийн талаар ярьдаг. Гэртээ ажиллаж буй хүмүүсийн ганц сул тал гэвэл өөрсдийн үе тэнгийнхэн болоод ижил төсөөтэй сэтгэлгээтэй хүмүүстэй уулзах боломж байдаггүй. Магадгүй танд хэрэгтэй ганц зөвлөгөө ч дутсан байж болох юм. Харин дундын оффист ажилласнаар боломж бололцоо, шинэ санаануудыг нээх боломжтой. Та өмнө нь хэн нэгнээс хэзээ ч сонсож байгаагүй үйлдвэрлэлийн арга хэмжээнд хамрагдах эсвэл менежментийн програм хангамжийн чухал зөвлөгөөний талаар олж мэдэх боломжтой. Хүн бүр бизнес эрхлэх болон ашигтай гэрээ байгуулах ижил зорилгын төлөө ажиллаж эхэлсэн цагаас бие биенээ амархан ойлгож, бие биенээсээ суралцах болно.

Хүлээх үүрэг хариуцлага сайжирдаг

Хувиараа хөдөлмөр эрхлэхийн хамгийн хэцүү зүйлсийн нэг бол зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгөө өөрөө хариуцах явдал юм. Хэрэв та зөвхөн өөртөө хариулт өгөх юм бол өндөр хүлээлтийг хангахад бэрхшээлтэй. Хэрэв та бага ч гэсэн оффис түрээсээ төлөхдөө дансаа хянаж, зардлаа зохицуулалт хийх боломжтой болно. Бусад хүмүүстэй баг хамт олон болж ажиллах нь хамгийн сайнаараа хичээн ажиллах, мөн бизнес эрхлэхэд тулгарч буй бэрхшээлд шантрахгүй байх урам зоригийг өгдөг. Багийн зорилго, төлөвлөгөөг нээлттэй байлгаж, хооронд нь харьцуулах боломжтой болгосноор амжилтанд хүрэхийн тулд танд хариуцлага хүлээлгэх болно. Таны гарааны бизнесийн ахиц дэвшил танаас шууд хамаарах хэдий ч таныг хүрээлж буй хамт олон тань хамгийн сайнаараа ажлаа амжилттай хийж гүйцэтгэнэ гэсэн урам зориг өгөх болно. Дундын оффист ирээд та хүссэн цагийн хуваарийн дагуу ажиллах боломжтой.

Халуун дулаан уур амьсгалтай

Дундын оффист ажиллагсдын дунд явуулсан судалгаагаар тэдний олж мэдсэн давуу тал, эерэг чанаруудыг энд хуваалцаж байна. Гарааны бизнес эрхлэгчдийн 68 хувь нь дундын оффист ажиллаж байхдаа илүү сайн төвлөрдөг, 70 хувь нь уламжлалт оффисоос дундын оффис нь илүү эрүүл гэж боддог, 91% нь тэдний харилцааны чадвар сайжирсан хэмээх дүгнэлтэд хүрчээ. Хуучин сургуульд тань зааж байсан хайрцаглагдсан сэтгэлгээг тэнд аль хэдийн халж орхисон. Гарааны бизнесүүд амьдралын олон бэрхшээлүүдтэй нүүр тулсан байж болно. Гэвч бууж өгөхгүй тэмцлээ үргэлжлүүлснээр ялалтанд хүрэх гарц гаргалгааг олдог.

ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ STARTUP TERMINAL