Скүүтерийн стартап компани 275 сая ам.долларын санхүүжилтыг татав.
Bird нэртэй скүүтер үйлдвэрлэгч компаний нийт зах зээлийн үнэлгээ нь 2.8 тэрбум ам.доллар болж байна. 2017 онд үүсгэн байгуулагдсан Bird компани нь ердөө 1 жилийн хугацаанд зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум долларт хүрснээр хамгийн богино хугацаанд “unicorn” статустай болсон компаниар шалгарч байжээ.
Санхүүжилт татах ээлжит аяны хүрээнд 275 сая долларын хөрөнгө оруулалт авснаар нийт цуглуулсан санхүүжилтын хэмжээ нь 700 сая долларт хүрээд байна. Хэдийгээр санхүүжилт татах аян нь амжилттай байгаа ч, Scooter-ын зах зээл өөрөө ихээхэн өрсөлдөөнтэй байна. Тухайлбал Bird-ын өрсөлдөж буй зах зээлд Lime, Lyft, Uber зэрэг ижил төсөөтэй үйлчилгээ үзүүлэгчид ч гэсэн хүч түрэн орж ирээд байгаа юм.
Мөн санхүүжилт нэмэгдэж байгаа ч, скүүтерийн бизнес нь өөрөө sustainable буюу цаашид удаан хугацаанд тогтвортой байж чадах эсэх нь эргэлзээ дагуулж байна. Жишээ нь: Bird стартап компани өнгөрсөн 3 дугаар сард нийт ажилчдынхаа 5 хувийг цомхотгосон бөгөөд зорилтот зах зээлдээ чанартай ажиллах хүчнээр ажиллана гэх тайлбарыг өгсөн юм.
Жич: Та манай пейж хуудсыг дагаснаар бизнесийн зөвлөгөө, мэдээлэл, үр дүнтэй контентуудыг тогтмол унших боломжтой.
Leave A Comment
You must be logged in to post a comment.