“Чатбот танай маркетингд хэрхэн нөлөөлдөг вэ?”

Chatbot буюу чатбот нь хиймэл оюун ухаан дээр суурилсан, тодорхой ажлын байрны хүмүүсийн үүрэг оролцоог орлож чадахуйц програм хангамж юм. Өдрөөс өдөрт ач холбогдол нь нэмэгдэж байгаа учраас бизнес эрхлэгчид нь чатботыг өөрийн бизнестээ ашиглах нь түгээмэл болж байна. Чатботыг ашигласнаар гарах сул талуудаас давуу талууд нь хавьгүй илүү жин дарна. Хамгийн гол давуу тал нь гэвэл ажлын бус цагаар хэрэглэгчдэд шууд хариу өгөх, асуусан зүйлүүдийнх нь талаар мэдээлэл илгээдэгт оршино.

Чатботууд ба Маркетингийн стратеги:

Өнөөгийн бизнесийн харилцаанд сошиал медиа хамгийн чухал болоод байгааг хэн бүхэн мэднэ. Бизнес эрхлэгчид ч гэсэн сошиал медиа буюу нийгмийн харилцааны сайтуудаа хөгжүүлэхэд маш их анхаардаг болсон. Хүмүүсийн хамгийн их мэддэг нь мэдээж FB-ийн Чатбот мессенжер. Facebook Messenger дээрхи Чатбот нь ашиг тустай гэдгийг ихэнх бизнес эрхлэгчид хүлээн зөвшөөрдөг. Чатботын тусламжтайгаар хүн ажилд авч, цалинжуулж утас хариулахын оронд хэрэглэгч, харилцагчидтай мэдээлэл солилцох боломжийг олгодог. Чатботтой хийх харилцан яриа цаг хугацааны эрхээр улам бүр хөгжиж, хүний хэмжээнд хүрч очиж байгаа ч гэж болно. Илүү их харилцан яриа өрнөж, юм асуух тусам Чатбот улам ухаантай болж байдаг. Тэд мэдээлэл цуглуулах тал дээр ямар нэг хязгаарлалтгүй.

Контент маркетинг:

Чатбот нь танай контентын стратегийг сайжруулснаар илүү үнэ цэнэтэй болгож байдаг. Тэд хэрэглэгч харилцагчаас мэдээллийг нь системтэй авснаар та тэр мэдээллийг нь авах боломжтой. Чатботууд нь хэрэглэгчдийн талаар судалгаа хийх цаг зав, зардлыг хэмнэж, түүнтэй хийсэн харилцан яриагаараа дата мэдээллийн бааз үүсгэж байдаг. Таны хийх ёстой зүйл гэвэл Чатбот хариулж чадахгүй байгаа асуултуудыг өөртөө хуримтлуулж хадгалах явдал.

Брэндийн үнэнч байдал:

Брэндүүд үнэнч хэрэглэгч, харилцагчийнхаа тоог нэмснээр өөрийнхөө цар хүрээ, үнэ цэнийг өсгөж байдаг. Үнэнч харилцагч хэрэглэгчтэй болохын тулд та тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж байх ёстой. Тэдний хэрэгцээг яаж хангах уу? Чатботын тусламжтайгаар харилцан яриа бүр тусдаа өрнөхийн зэрэгцээ тухайн хэрэглэгч, харилцагчийн нэрээр хариу мэдээллүүд илгээгдэж, харилцан яриа үргэлжилснээр хэрэглэгч харилцагч зөвхөн өөрт нь зориулан тусгайлан харьцаж байна гэх сэтгэгдлийг авдаг. Энэ л өөрөө үнэнч хэрэглэгч харилцагч болон хувирахад нөлөөлдөг жижиг боловч чухал хүчин зүйл юм.

Эцэст нь хэлэхэд, та өөрийн бизнесийн вебсайт юмуу нийгмийн харилцааны сайтуудад Чатбот ажиллуулах нь танд дээр дурьдсан болон өөр бусад олон давуу талуудыг олгодог. Таны бизнест амжилт хүсье!

Жич: Та манай пейж хуудсыг дагаснаар бизнесийн зөвлөгөө, мэдээлэл, үр дүнтэй контентуудыг тогтмол унших боломжтой.

ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ STARTUP TERMINAL