~~~ Бүтээгч ~~~

Технологийн бус стартап компаниудын үүсгэн байгуулагчид нь ихэнх цагаа сайн баг бүрдүүлэх эрэл хайгуулын ажилдаа зарцуулдаг. Тэр баг нь санаануудыг бодит аппликейшн болгож хувиргах боломжтой учраас тэдэнд ач холбогдол өгдөг. Гэхдээ энэ нь өөрөө үүсгэн байгуулагчдын гаргадаг томоохон алдаануудын эхнийх гэж болно. Барилга бариулахаар барилга угсралтын компани сонгох, аль эсвэл ресторан, кофешоп юмуу машин угаалгын газар зэрэг бизнес байршлын газрын дизайн гаргах зэргээс бүтээгдэхүүн буюу аппликейшн хөгжүүлдэг стартап нь эрс ялгаатай. Аппликейшны хувьд тогтмол сайжруулалт хийж байж л бизнес нь урагшилдаг. Тэр ч үүднээс олон сар хоног, хэдэн зуун мянган долларыг зуун хуудастай бизнес төлөвлөгөөгөө аппликейшн болгон хувиргахад зарцуулах нь та өөрөө хувь хөрөнгөтэй нэгэн л биш бол буруу алхам юм.

Түүний оронд уг төсөл дээр амжилттай ажиллаж чадах, програм хөгжүүлэлтийг дотор нь явцаар задалж, шат бүрээр нь хяналт, харилцан мэдээлэлтэй явуулж чадах мэргэжлийн нэгнийг элсүүлэх нь зүйтэй. Техникийн салбарын туршлагатай нэгнийг элсүүлж, ийнхүү хамтран ажилласнаар алсдаа та маш сайн хамтран үүсгэн байгуулагчтай болно гэсэн үг. Бизнес тань цаашид өргөжин тэлэхэд итгэл даахуйц хамтран үүсгэн байгуулагч түнш зайлшгүй шаардлагатай.

Эх сурвалж: Forbes сэтгүүлд нийтлэгдсэн “Need Help Launching Your Startup? Hire People with These Skills”
Жич: Та манай пейж хуудсыг дагаснаар бизнесийн зөвлөгөө, мэдээлэл, үр дүнтэй контентуудыг тогтмол унших боломжтой.

ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ STARTUP TERMINAL