Энэ жил 37 настай Санжит Бисвас, 39 настай Жон Бикет нар нь одоогоос 4 жилийн өмнө буюу 2015 онд Samsara нэртэй стартап компаниа эхлүүлж байжээ. Тэд MIT-д компьютерын инженерчлэлийн чиглэлээр докторын зэрэг авахаар суралцаж байхдаа өөр хоорондоо танилцсан байна. Samsara компаний явуулдаг үйл ажиллагаа гэвэл үүлэнд суурилсан софтвейр програмууд, түүний сар бүрийн гишүүнчлэл зэргийг худалдаалдаг, хардвейр төхөөрөмж борлуулдаг. Тэдний санал болгодог програм хангамж, тоног төхөөрөмжүүд нь аж үйлдвэрийн компаниудыг мэдээлэл цуглуулах, дата мэдээлэл дээр дүн шинжилгээ хийхэд нь тусалдаг байна.

Samsara-гийн амжилттай болсон 1 програм л гэхэд Cowgirl Creamery бяслагны компани өөрийн зөөврийн ачааны тэрэгнүүдийг хянахад wireless monitoring ашигладаг практик юм. Уг төхөөрөмжийг суулгах зардал нь тээврийн хэрэгсэл бүрт 130 ам.доллар, сар бүрийн хураамж нь 30 ам.доллар байдаг бөгөөд хэрэглэгч компаниуд ихээхэн ам сайтай байна. Ямартай ч, Samsara компаний хамтран үүсгэн байгуулагчид нь бизнесээ эхлүүлээд 5 жил ч болоогүй байхдаа долларын тэрбумтангууд болсон байна. Тэдний үйл ажиллагаа амжилттай явагдахаас гадна хэд хэдэн удаагийн хөрөнгө оруулалт татах аян нь маш амжилттай болж, томоохон хөрөнгө оруулагчид тэдэнд санхүүжилт олгожээ.

Жич: Та манай пейж хуудсыг дагаснаар бизнесийн зөвлөгөө, мэдээлэл, үр дүнтэй контентуудыг тогтмол унших боломжтой.

ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ STARTUP TERMINAL