Алдарт Microsoft компани ажлын 4 хоногтой долоо хоног хөтөлбөрийг хэрэгжүүлж үзсэн нь ихээхэн эерэг үр дүн авчирчээ. “Ажил – Амьдралын сонголтын челленж” нэртэй энэхүү аяны хүрээнд хүний ажил, амьдралын тэнцвэрт байдал нь ажлын бүтээмж, шинийг эрэлхийлэн санаачлах зан чанарт хэрхэн нөлөөлөхийг судалсан байна. Судалгааны хүрээнд Microsoft-ын Япон улс дахь салбарт ажлын долоо хоногийг 1 өдрөөр танаж ажиллуулж үзсэн бөгөөд бүтээмжийг 40 хувиар дээшлүүлж чаджээ.

Microsoft Japan нь 2019 оны 8 дугаар сарын турш долоо хоног бүрийн Баасан гарагт оффисуудаа хааж, ажиллаагүй гэнэ. Ингээд ажлын бүтээмжийг 2018 оны мөн үе буюу 8 дугаар сартай харьцуулаад үзэхэд 39.9 хувиар нэмэгдсэн байна. Microsoft Japan ийнхүү сарын турш долоо хоног бүрийн баасан гарагт ажиллахгүй байхын тулд бүтэн цагийн ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ. Зөвхөн ажлын өдрийг танахаас гадна, уулзалт хурлын цагийн дээд хязгаар нь 30 минут байхаар зохицуулалт хийсэн нь нааштай үр дүн авчирсан байна.

Microsoft ч 4 хоногтой ажлын долоо хоногийг хэрэгжүүлсэн юм биш, Шинэ Зеландын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн Perpetual Garden фирмийн үүсгэн байгуулагч Андрю Барнс нь компани дээрээ амжилттай туршсан байна. Улмаар тэдний фирм ажлын 4 хоногтой байх дүрэмд бүрэн шилжжээ. Ажлын 7 хоногийн өдрийг цөөрүүлснээр зөвхөн ажилчдад ч бус, компанид эерэг талтай болох нь харагдсан байна. Тухайлбал гэрэл цахилгааны болон бусад зардлууд ч танагдсан нь эерэг үр дүнг авчирч байгаа юм.