Энэ жил дөнгөж 35 настай Зжанг Иминь нь TikTok аппликейшныг зохион бүтээсэн ByteDance компаний үүсгэн байгуулагч юм. Тэрбээр 16.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Хятад улсдаа бэл бэнчингээрээ 9 дүгээр байранд жагсаж байна. Зжанг нь дэлхий нийтийн хэрэглээнд хүчтэй нэвтэрсэн TikTok аппликейшныг үүсгэсэн ByteDance компаний 24 хувийг эзэмшдэг. Бээжин хотноо төвтэй Bytedance компани нь тун саяхан 7.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгосноор тус компаний зах зээлийн үнэлгээ нь 75 тэрбум ам.долларт хүрээд байна.
Компаний үүсгэн байгуулагч Зжанг нь Тианьжин хотын Нанкайн их сургуулийг програм хангамжийн инженер мэргэжлээр дүүргэсэн байдаг. Түүний бизнесийн карьер 2012 оны 7 дугаар сард огцом үсрэлт хийж, хөрөнгө оруулагчдаас санхүүжилт цуглуулах эхний аяны хүрээнд 5 сая ам.долларыг босгож чадсан юм. Улмаар 2013 онд Susquehanna Investments-ээс 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан байна. Дараа нь ByteDance санхүүжилт татах аяны 3 дугаар шатанд Sequoia Capital China венчур капитал фирмээс 100 сая долларын хөрөнгө оруулалт авчээ.
TikTok аппликейшныг 2017 оны сүүлчээр олон улсын зах зээлд цацсанаас хойш маш хурдан хүчээ авч, идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо 2018 оны 7 сард 500 саяд хүрсэн байна. TikTok ийнхүү богино хугацаанд олон сая хэрэглэгчтэй болсон шалтгаан нь шинэ содон байдал, хөгжилтэй функцууд, хэрэглэгчдийн бодит оролцоо зэрэг нь ихээхэн нөлөөлсөн байна.
Startup Terminal – Таны бизнесийн зөвлөх
Leave A Comment
You must be logged in to post a comment.