МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй гишүүнчлэлийн шинэ бодлогын хүрээнд гишүүнээр элсэх аж ахуйн нэгж, Стартап компаниудыг эхний жилийн татвараас чөлөөлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулж Стартап Терминал төвтэй хамтран МҮХАҮТ “ШИНЭ БОДЛОГО, ШИНЭ БОЛОМЖ” сэдвийн хүрээнд 50-н аж ахуйн нэгжид гишүүнчлэлийн батламж гардуулах нээлттэй өдөрлөгийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр Стартап Терминал төвд зохион байгуулахаар боллоо.
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны шинэ боломж, мэдээ мэдээллийг хүргэх болно.
Танхимын гишүүн болсноор тухайн компанид нэр төрийн хэрэг төдийгүй, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэж, бизнес эрхэлж байгаагаараа, энэ том багийн нэг хэсэг болоод хамтарч асуудлыг шийдэлцэж, төрдөө үгээ хүргэж буйгаараа бахархах, нийтээрээ нэг алхам урагшлах нөхцөл бүрдэж байгаа юм.
Бизнес эрхлэгч Таныг өөрийн бизнесийн үйл ажиллагааг тэлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Танхимын гишүүнээр элсэн нэгэн дээвэр дор Монголын эдийн засгийн хөгжлийн тулгуур болох их үйлсэд НЭГДЭЦГЭЭЕ хэмээн уриалж байна.
Хаана: Стартап Терминал төвд
Хэзээ: 2019 оны 11.25 нд
Бүртгэл: startupterminalinfo@gmail.com хаяг руу Компанийн нэр регистер, байгууллагын товч танилцуулгаа илгээгээрэй.
Утас: 77001981
Leave A Comment
You must be logged in to post a comment.