Стартап Терминал төвийн энэ 7 хоногийн онцлох зочноор онлайн захиалгын системийг амжилттай нэвтрүүлж чадсан Бүүкс Энд Логистик / Booklo / ХХК-ын Захирал ” Цэгцтэй сэтгэх урлаг” номын орчуулагч Ц. Батцэцэг уригдан оролцлоо.

“Сэтгэхүйн төөрөгдлүүд-Шийдвэр гаргалтад нөлөөлөх нь” сэдвээр ирсэн зочдод сонирхолтой лекц ярилцлагыг хүргэж, бидний өдөр тутамдаа хийдэг үйлдлүүд, шийдвэр гаргалтууд нь амьдралыг маань бүтээж байдаг учраас сэтгэхүйн төөрөгдлүүдийн өмнө нүдээ нээх нь таны шийдвэр гаргалтуудыг илүү ухаалаг, зөв болгох талаар бодит кейс дээр жишээ авч ярилцсан нь илүү цэгцтэй сэтгэж, аливаа зүйлийн мөн чанарыг нь ойлгож, улмаар зөв дүгнэлт, шийдвэрүүдийг өдөр тутамдаа гаргах аргачлалаас хуваалцсан юм.

Өнөөг хүртэл хэр их зарцуулснаа мартаж зөвхөн ирээдүйн үнэ цэнэд нь анхаараарай.

Маш их цаг хугацаа, мөнгө,  хүч чадал эсвэл хайрыг зориулсан байх тусмаа зарлагдсан өгсөн зүйлийхээ араас шаналах нь илүү аюултай болж эхэлдэг. Хүн зориулсан зарцуулсан зүйлсээ бодсоор цааш үргэлжлүүлсээр байдаг. Эргээд харахад илүү ихийг зориулах тусмаа илүү ихийг алддаг. Хөрөнгө оруулагч нар Зарлагдсан зүйлийн хойноос шаналах үзэгдлийн золиос болох нь их. ” Би энэ хувьцааг ийм их мөнгөөр худалдаж авч, их мөнгө алдсан юм чинь одоо зарж болохгүй” гэж илүү их хохирол амсдаг. Энэ нь сэтгэхүйн ухаалаг бус шийдвэр юм.

Сэтгэхүйн төөрөгдөл гэдэг нь логик сэтгэлгээгүйгээр шийдвэр гаргах үзэгдэл юм.