Индонез улсын Бандунг нэртэй хотод сургуулийн сурагчдыг дэлгэцийн донтолтоос холдуулахын тулд амьд байгальд ойрхон байлгах, амьд харилцаанд хариуцлагатай оролцогч нэгэн болгож төлөвшүүлэхээр энэхүү сонирхолтой хөтөлбөрийг санаачилжээ. Бандунг хотын захиргааны газраас нийт 10 ерөнхий боловсролын сургууль, хоёр ахлах сургуульд зориулан 2000 дэгдээхий, 1500 ургамлын үр тараасан байна.
Индонезын нийслэл Жакарта хотоос зүүн урагш 150 километрын зайтай орших хотын захирагч Даниалын хэлснээр хүүхэд багачуудад амьд амьтны зулзага, ургалмын үр өгснөөр тэд багаасаа хариуцлагатай нэгэн болж өсөхөд туслахаас гадна, дэлгэцийн донтолт буюу ухаалаг гар утас, компьютерын тоглоом зэргээс тодорхой хэмжээнд холдоход нь нөлөөлнө хэмээн найдаж байгаа юм.
Индонез улсын хувьд хүүхэд багачууд нь интернетийн орчинд өнгөрүүлдэг хугацаагаараа дэлхийд дээгүүрт ордог төдийгүй, дэлхийн дунджаас даруй 2 цагаар илүү байгаа нь ийнхүү санаа зовоох асуудал болгожээ. Бандунг хотын оршин суугч эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийг ухаалаг утаснаас бага ч атугай холдуулах, амьд амьтантай ойр байлгах уг санаачлагыг дэмжин ажиллаж байгаа юм.
Leave A Comment
You must be logged in to post a comment.