“МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй гишүүнчлэлийн “ШИНЭ БОДЛОГО, ШИНЭ БОЛОМЖ” өдөрлөгийг Стартап Терминал төвтэй хамтран зохион байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Стартап Терминал төвийн харилцагч гишүүн компаниуд болон гарааны бизнес эрхлэгч 50-н аж ахуйн нэгжийг эхний жилийн татвараас чөлөөлж, Танхимын жинхэнэ гишүүний батламж гардууллаа. Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчдэд Европын холбооноос хэрэгжүүлж буй Монголын Худалдааг дэмжих TRAM(Trade Related Assistance for Mongolia) төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.
Мөн энэ үеэр МҮХАҮТ, Стартап Терминал төв хамтын ажиллагааны санамж үзэглэлээ. Цаашид хамтран ажжиллах чиглэлд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах, инноваци шингэсэн шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж буй компаниудыг чадавхижуулах, бизнес хөгжлийн орчинг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Leave A Comment
You must be logged in to post a comment.