2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Татварын багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлнэ. Багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгч ААН-ийг дэмжсэн олон заалтууд нэмэгджээ.

1.  Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд 1 удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын 1 хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горимыг сонгон хэрэглэх боломжийг олгоно.

2.  Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнаж, татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлнө.

Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнан татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авна.  25 хувийн татвар төлөх босгыг 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлэн 6 тэрбум төгрөг болгосон. – Татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр 4 жилийн хугацаанд шилжүүлэн тооцно.

3. Татварын хяналт шалгалт хийх, нөхөн ногдуулалтын акт гаргах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгон буурууллаа.

4. Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдан авсан иргэнд 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг 6 сая төгрөг болгон нэмэгдүүллээ.

5. Ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

6. Ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

7. Ирүүлсэн татварын тайлангийн тоон мэдээлэл зөрүүтэй, алдаатай байвал татвар төлөгчид эргэн мэдэгдэж 3 хоногийн дотор залруулах боломжийг олгоно.

8. Татварын тайланг 1 жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах боломжийг олгоно. – Татварын албаны үндэслэлгүй хураасан илүү төлөлтийг нэн тэргүүнд алдангийн хамт буцаан олгоно.

9.  Хуульд заасан нөхцөл үүссэн, хүндрэлтэй татвар төлөгчийн өр төлөх хугацаа 2 сар хүртэл сунгадаг байсныг 2 жил хүртэл болгон нэмэгдүүлсэн.

10.Татварын хяналт шалгалтыг бүх аж ахуйн нэгжүүдэд бус зөвхөн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд хийнэ.

2018 оны Татварын албанд нийт 100,919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4% нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байжээ. Үлдсэн 96.6 хувь нь 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүд шинэ хуулиар төсөвт төлсөн орлогын албарын татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан авна.

Ингэхдээ олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж, татвараа 10%-аар нь төлөөд дараа нь буцаан авах зарчмаар хөнгөлөлт эдэлнэ.