Стартап Терминал төвийн энэ удаагийн хүндэт зочноор Төслийн удирдлага Хөгжлийн хүрээлэнгийн гүйцэтгэх Захирал О. Баатарсүхийг онцлох зочноор урилаа. Төслийн Удирдлага, Хөгжлийн Хүрээлэн нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.

Өнөөдрийн сургалтын сэдвээр “Төслийн удирдлагын стандарт-Төсөл хэрхэн бичих вэ?” сэдвийн хүрээнд төслийн удирдлагын арга зүйн заавар MNS ISO 21500 стандартад суурилан зохион байгууллаа.

Монгол улсад MNS ISO 21500:2013 Төслийн удирдлагын арга зүйн стандартыг 2013 онд баталж, 2017 онд шинэчлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжид нутагшуулан хэрэгжүүлэх ажилд “Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэн” анхаарч ажиллаж байгаа юм. Стартап Терминал төвийн харилцагч, аж ахуйн нэгжүүдэд үнэтэй зөвлөгөө өгсөн үр дүнтэй сургалт боллоо.