Стартап Терминал төв салбар бүрийн онцлох экспертүүдийн мэдлэг ур чадвар, туршлагаас хуваалцдаг билээ. Энэ удаагийн онцлох зочин буланг онлайн номын худалдааны захиалгын систем Booklo.mn-тэй хамтран зохион байгууллаа.  Хүндтэй зочноор 80/20 номын орчуулагч, “Сүүн Сувд” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б. Өлзийсайхан шинэ оны босгон дээрх онцлох зочноор оролцлоо.

        Уг лекцээр “80/20”-ийн зарчмыг ашиглаж хэрхэн илүү бүтээмжтэй ажиллах талаар танилцуулсан юм. Анх 1906 онд Италийн эдийн засагч Вильфредо Парето өөрийн эх оронд бий болсон эрх мэдлийн тэгш бус хуваарилалтыг тайлбарлахын тулд 80/20-ийн математикийн томьёог боловсруулан гаргажээ. Анх 1906 онд бий болсон уг зарчим одоог хүртэл маш олон төрлөөр тайлбарлагдан хөгжиж, нийгмийн олон салбарт ашиглагдсаар байна.

        80/20-ИЙН ЗАРЧИМ ХЭРХЭН АШИГЛАГДДАГ ВЭ?

Уг зарчмыг товчхоноор тайлбарлавал таны гүйцэтгэж буй ямар ч ажил болон нөхцөл байдалд таны гүйцэтгэж буй 20% түүнээс гарах үр дүнгийн 80%-г авчрах боломжтой гэсэн үг.  Өөрөөр хэлбэл тухайн ажилд гүйцэтгэж буй 20%-д таны бүтээмж, цаг, арга барил багтана. Эдгээрийг зөв зохион байгуулалттайгаар ашиглан, хүчин чармайлтаа гүйцэтгэлийн 20%-д хангалттай шингээж чадвал үлдсэн 80%-ийн үр дүнг авах гэж цаг үрэхгүй байх боломжтой.

Уг зарчмыг ашиглан ажлын бүтээмжийг дээшлүүлэхийг хүсвэл та өөрийн хийх гэж буй ажлын жагсаалт, төлөвлөгөөг гаргаж, хамгийн эхлээд хамгийн их үр дүн өгөх, өргөн  хүрээний хэдхэн ажилд анхаарлаа хандуулан гүйцэтгэх хэрэгтэй гэж үздэг.

Ингэснээр гүйцэтгэх ёстой ажлын ихэнх хувийг биелүүлсэн гэж тооцож болно. Тухайн 20%-д цагаа сайн төлөвлөж, ажлын бүтээмж өндөр ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, бусад зүйлд сатаарахгүйгээр төвлөрч чадвал та гүйцэтгэх ажлынхаа 80%-ийг төвөггүйгээр бүтээх болно.

Арга хэмжээний үеэр хямдралтай номын худалдааг Booklo.mn