Start Up Terminal төв BookLo.mn  хамтран “Онцлох Ном” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн хүндтэй зочдоор Positive Mongolians-н үүсгэн байгуулагч Дөлгөөн & Түвшөө нар оролцлоо. Тэд ХОСЫН ЖОР-1 нэртэй анхны бүтээлээ хэвлүүлэн гаргаад удаагүй байгаа билээ. Уг номын танилцуулга уулзалтын үеэр Дөлгөөн, Түвшөө хоёр маань ном бичсэн түүхээсээ танилцуулж, хүрэлцэн ирсэн зочидтой нээлттэй ярилцан Хосын жор ном бүтсэн түүх, туршлагаасаа хуваалцсан, халуун дотно яриа өрнүүлэн ирсэн залууст сургамжтай, гэгээлэг сайхан уулзалт боллоо. Арга хэмжээний үеэр ” Хосын жор” номоо хямдралтай үнээр худалдан авахын зэрэгцээ зохиогчийн гарын үсэгтэй, номын худалдааг энэ үеэр зохион байгууллаа.

Стартап Терминал төвийн баг хамт олон урилгаар ирсэн зочдын хамт

Арга хэмжээний үеэр “Хосын Жор” номын зохиогч Дөлгөөн ном худалдан авсан хүмүүст гарын үсэг, сэтгэлийн үгээ бичиж хамтдаа  дурсгалын зураг авхууллаа.