Micro influencer буюу бичил нөлөөлөгчид нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд бодитоор нөлөөлж чадсан.

Та сүүлийн үед маркетингийн нөлөөлөгч нарын тухай зөндөө сонссон нь лавтай. Үр дүнтэй болон үр дүнгүй олон нөлөөлөгч нарын талаар яриа хэзээ ч дуусахгүй. Тэгвэл бичил нөлөөлөгч нарыг ашиглах нь 2019 онд ихээхэн үр дүнтэй байлаа. Micro influencer гэдэг нь 15k-аас цөөн дагагчтай хүмүүсийг хэлдэг. Макро буюу хэт олон дагагчтай нөлөөлөгч нараас илүүтэйгээр бичил нөлөөлөгчид үр дүнтэй гэж практик баталж байна. Яагаад вэ гэвэл:

  • Тухайн нөлөөлөгч нь өөрийн үзэгч, дагагч хүмүүстэй илүү гүнзгий холбогдсон байдаг.
  • Микро нөлөөлөгчид нь илүү цөөн сэдвийн хүрээнд анхаарлаа хандуулж, контентоо хийж байдаг.
  • Тэд хэт олон брэндүүдтэй хамтарч ажиллаагүй буюу улиг болоогүй гэсэн үг. Үзэгчид, дагагчид нь тогтмол төлбөрт сурталчилгааны постыг нь хараад залхах хэмжээнд очоогүй байдаг.
  • Нөлөөлөгчөөр дамжуулсан сурталчилгааны хөрөнгө оруулалтын өгөөж нь ойролцоогоор 5x ROI байгаа нь тун боломжийн үзүүлэлт.

Хэрэглэгчид хийсэн контентыг ашигласан сурталчилгаа хамгийн үр дүнтэй байжээ.

2019 онд хүмүүст хамгийн ихээр хүрсэн сурталчилгаанууд нь ихэвчлэн хэрэглэгчид, нөлөөлөгчид, ажилтнуудын өөрсдийнх нь хийсэн контентыг ашигласан байжээ. Нэг гоо сайхны брэндийн хувьд студийн мэргэжлийн зураг авалтын зураг ашиглахаас татгалзаж, хэрэглэгчийнхээ хийсэн демо видеог ашигласан байна. Утсаар авсан уг видеонд бага зэрэг текст нэмж, монтаж хийснээ ашиглахад хүмүүсээс ирэх хариу үйлдэл буюу реакц, сонирхол нь 2 дахин нэмэгдэж байжээ. Бүр тодруулбал гоо сайхны хичээл ордог багш зааварлагч нарын өөрсдийнх нь хийсэн видео, зургуудыг ашиглах саналыг хэрэгжүүлж үзсэн байна. Ингэхдээ хичээл эхлэхийн өмнөх болон дараах үеийн зургуудыг багш нар болон сургалтанд хамрагдаж буй хүмүүсээс авчээ. Улмаар 90 хоногийн хугацаанд сошиал сурталчилгаа нь 830 хувиар идэвхжсэн дүн гарсан байна.

И-мейл маркетинг одоо ч гэсэн үр дүнтэй хэвээр байгаа нь харагдсан.

Зарим компаниудын үйл ажиллагаа нь жигдэрсэн хэдий ч, имейл буюу цахим шуудангийн тогтмол кампанит ажил зохион байгуулдаггүй байх нь түгээмэл. Тэгвэл танд хэлэхэд цахим шуудангийн ач холбогдол, түүгээр дамжсан мэдээлэл сурталчилгаа үр дүнтэй байгаа болохыг өнгөрсөн 2019 он хангалттай харууллаа. Жишээ нь, 6 сарын хугацаанд нийт хийгдсэн дижитал борлуулалтын 16 хувь нь цэвэр имейл маркетингаар дамжсан байна. Тэдгээр имейл дамжсан борлуулалтын 45 хувь нь кампанит ажлуудтай холбогдож байжээ. Нийт имейл дамжсан борлуулалтын 55 хувь нь автоматжуулсан кампанит ажлаас үүдэн хийгдсэн болохыг судалгаа харуулж байна. Дүгнэлт нь имейл маркетинг хоцрогдоогүй, борлуулалтын сувагчлалын чухал салшгүй хэсэг хэвээр байгаа нь ойлгомжтой.