Техник технологийн хөгжил асар хурдтай явагдаж буй энэ үед одоо АНУ-д ажиллаж байгаа ажиллах хүчний 3-ны 1 нь 2030 он гэхэд өөр ажлын байр олох шаардлагатайг судалгаа харууллаа. Технологийн салбарт ахиц дэвшлүүд тогтмол гарч байгаа учраас ажилчид өөрсдөө ч гэсэн шинэ ур чадварыг эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэхгүй бол ажлын байрнаас шахагдах нь тодорхой ажээ. Ингээд 2016-2019 онд ажил олгогчдын зүгээс маш их эрэлттэй байсан технологийн ур чадваруудыг McKinsey-гийн судалгаа тодорхойлж байна.
1. TensorFlow
2. Chatbot
3. Microsoft Azure – архитектур
4. OpenCV (computer vision/AI)
5. Тархи, мэдрэлийн сүлжээнүүд
6. LPIC – Linux
7. Ethereum (блокчейн)
8. Splunk (дата)
9. QGIS (open source GIS software)
10. Kotlin
Энд нэр дурьдагдаад буй TensorFlow, OpenCV, тархи мэдрэлийн сүлжээнүүд зэрэг нь өнөө үед дата шинжээчдийн хамгийн ихээр ашигладаг суурь ур чадварууд юм. Эдгээр ур чадваруудыг эзэмшсэнээр AI буюу хиймэл оюун ухааны аппликейшнууд болон платформуудыг хөгжүүлэх, түүнийг ойлгоход ач холбогдолтой.
ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ – STARTUP TERMINAL
Leave A Comment
You must be logged in to post a comment.