Энэ үеийн хамгийн гол барих стратеги бол одоогийн байгаа хэрэглэгчдээ хадгалж үлдэх юм. Хэрэглэгчээ халамжлах, үнэнчээр авч үлдэхэд анхаарах хэрэгтэй. Мөн бүтээгдэхүүний хэмжээг багасгах замаар үнийг барих 1кг-аас 900гр-аар савлах , боломжит урамшууллуудыг зарлах, зардал өндөртэй идэвхжүүлэлтийн сувгаас татгалзах, телевизийн реклам гэх мэт, зардалгүй сурталчилгааны хэрэгслийг ашиглах,  онцгой тохиолдолд зардлыг бууруулах стратеги барих зэргээр ажиллах нь зүйтэй.

Хямрал бол шалгалт…

Хумих стратеги: 

  • Төсөв хэмнэх буюу маркетингийн үйл ажиллагааны зардлыг танах
  • Орон тоогоо цөөлөх
  • Үнэ бууруулах буюу ашигт биш борлуулалтанд хэт анхаарах

   Сөрөг тал:

  • Маркетингийн зардлыг бууруулахаар хямралын дараа зах зээлд эзлэх байр суурь өөрчлөгдөх, брэндийн үнэ цэнээ алдах
  • Компанийн ашигтай ажиллах боломжийг мөн устгадаг

 Довтлох стратеги:

  • Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх
  • Зах зээлд богино хугацаанд танигдах боломжтой
  • Өөрчлөгдөж буй хэрэглэгчийн хэрэгцээнд нийцэх, шинэ шийдэл санал болгох
  • Санхүүгийн нөөц хэрэгтэй

Богино хугацаанд хүндрэлд орох магадлал өндөр

Компани бүрийн нөхцөл байдал боломжоос шалтгаалаад тогтсон жор байхгүй.

Хямралын компаниудад олгодог хамгийн гол давуу тал:

  • Зорилго, зорилтуудаа бодит түвшинд хүргэх буюу хөрсөн дээр буулгах
  • Хамгийн сайн, амжилттай хийж чадах бизнесийн чиглэлээ сонгох боломжийг олгох
  • Хямралд бэлэн байх буюу эрсдлийн удирдлага тогтмол хэрэгжүүлж хэвших зэрэг чухал шийдвэрүүдийг гаргах зайлшгүй шаардлагыг удирдлагын өмнө бий болгодогоороо давуу талтай

Анхаарах зүйлс:

  • Идэвхижүүлэлтэнд сошиал медиаг үр дүнтэй, бодлоготойгоор ашиглах
  • Маркетер, менежерүүдийнхээ санал, санаачлага, оюун ухааныг дайчлан ашиглах.

Хямралын үед нэг бизнесээс бүү хараат бай гэсэн зарчим үйлчилдэг. Үндсэн бизнестэйгээ уялдаа бүхий дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад илүүдэхгүй. Учир нь цор ганц бизнес нь мухардвал компанийн үйл ажиллагаа бүрмөсөн зогсох эрсдэлтэй гэсэн үг.