Таны бизнес амжилттай болоход нөлөөлөх чухал салшгүй хэсэг нь судалгаа юм. Бизнесийн судалгаа хийх явцад бүх төрлийн дата мэдээллийг цуглуулж, өөрийн стартап бизнесийн гол анхаарлыг юунд хандуулах, үйлчлүүлэгч нар чухам ямар бүтээгдэхүүн үйлчилгээг хүсээд байгааг илүү сайн тодорхойлдог. Дараах таван судалгааны аргачлалыг бизнес эрхлэгчид ашиглах нь түгээмэл бөгөөд та бизнесээ зөв тодорхойлож, сегментээ бодитоор тодорхойлоход тусална.

        1. Дата цуглуулах

Энтрепренерүүд, бизнес эрхлэгчид нь аливаа нэг бизнесийн салбарт нэвтрэхээсээ өмнө хоёрдогч эх сурвалжийн дата мэдээллийг сайтар цуглуулж, үнэлэлт дүгнэлт хийдэг. Тэр нь ихэвчлэн засгийн газар, холбогдох албан байгууллагууд, худалдааны газруудын дата мэдээлэл байдаг. Тухайн дата мэдээллээс зах зээл, салбарыг илүү мэдрэх боломжтой. Дата цуглуулалт нь дата мэдээллийн тайлан, санхүүгийн мэдээлэл, цахим шуудан зэргээс хийгддэг. Энэ нь хурдан, хямд төсөр аргаар мэдээлэл цуглуулах хэлбэр юм. 

       2. Судалгаа буюу санал асуулга

Бизнес эрхлэгчид санал асуулга бүхий судалгаа хийх нь бизнесийн үр дүнтэй судалгааны хэлбэр. Хэрэв та онлайн хэлбэрээр санал асуулгаа хийвэл өртөг зардал багатай, маш хялбар сонголт юм. Үнэгүй санал асуулга хийдэг вебсайтад боловсруулсан судалгааныхаа линк холбоосыг өөрийн вебсайт юмуу сошиал хуудсанд холбох нь ихээхэн үр дүнтэй. Утсаар ярьж судалгаа хийж болох ч гэлээ, энэ нь бага зэрэг төвөгтэй хэлбэрт тооцогддог. Цахим шуудангаар явуулсан санал асуулга боломжийн хувилбар мөн боловч эхний хувилбараас ярвигтай гэж болно.

       3. Ярилцлага ба тодорхой бүлэгт хуваарилагдах

Компаний ажлын хэсэг буюу тодорхой бүлэг нь цөөн тооны оролцогчдоос бүрддэг. Тухайлбал зургаагаас 12 хүний хооронд байх нь элбэг. Модератор нь аль нэг брэнд, бүтээгдэхүүн, дүр төрх буюу имидж, бүтээгдэхүүний концептын талаар хэд хэдэн асуултууд тавьснаар илүү гүнд орж ойлголт авах юм. Ярилцлага, бүлгийн уулзалт зэрэг нь цаг ихээхэн авдаг боловч, хэрэглэгчийн хандлага, зан төлвийг тодорхойлоход илүү үүрэг гүйцэтгэдэг. 

        4. Вебсайтын хөдөлгөөний дата мэдээлэл

Та өөрийн вебсайтад онлайн судалгаа байршуулахаас гадна вебсайтынхаа хөдөлгөөний дата мэдээллийг ашиглан хуудасны зочлолт, түлхүүр үг зэргийг тодорхойлж чадна. Танай вэбсайтаар зочилж буй хүмүүсийн мэдээлэл, нас хүйс, бусад мэдээллийг авснаар зорилтот зах зээлээ тодорхойлоход тусална. Түүнчлэн судалгааны вебсайтын нөөцүүд байх бөгөөд түүнийг ашигласнаар таны өрсөлдөх зах зээл, өрсөлдөгч нар юу хийж байгаа талаар мэдээлэл авна. Мобайл хэрэгслүүд ашиглан хэрэглэгчийн зан төлвийг тандахын сацуу вебсайтын аналитикт тулгуурлан таны веб сайт дахь мэдээлэлтэй хэрэглэгчид хэрхэн харилцаа үүсгэж байгааг илүү сайн ойлгох боломжтой.

        5. Кейсийн судалгаа

Кейсийн судалгааг хийснээр та өөрийн хийхээр, нэвтрүүлэхээр зорьж буй бүтээгдэхүүний талаар маш гүнзгий, цогц ойлголтуудыг цуглуулж чаддаг. Кейсийн судалгааны явцад зорилтот зах зээлийн нэг гишүүнд таны бүтээгдэхүүнийг өгч, түүний талаар ямар сэтгэгдэлтэй байгааг судлах, хамгийн ойроос практик хариу реакцыг мэдэж авах боломжтой. 

Таны бизнесийн зөвлөх – Startup Terminal