Jack Canfield /Success principles/
- Өөрийгөө хайрлаж бодитоор бүхнийг хар .
- Бүхнийг өөрөө хариуц . /Нөхцөл байдал +Хариу үйлдэл=Үр дүн/
- Зорилгоо тодорхой болгохын тулд хүссэн зүйлээ ол . Таны дуртай зүйл тань дотоод чиглүүлэгч байдаг .
- Өрсөлдөөн бол хүмүүсийн давуу талууд дээр явагддаг тулаан юм . Иймээс өөртөө итгэлгүй байдал хүмүүсийг ялагдаж буй гол шалтгаан байдаг . Бүү бууж өг .
- Эхлэхэд хэзээ ч оройтохгүй мөн хэзээ ч эртдэхгүй .
- Анхаарал хаана байна тэр зүг энерги урсдаг тул зорилго руугаа анхаар .
- Зорилгоо тодорхойлсон бол олон жижиг хэсэгт хуваа . Өчүүхэн зүйлээс асар том үр дагавар гардаг тул өчүүхэн бага зүйл гэж байдаггүй .
- Өөрийн хойш татаж буй зүйлсээс салж хүссэнээ харж , харснаа ав .
- Шууд хийж эхлэх нь хөдөлгөгч хүчийг бий болгодог .
- Уналт бүхэн ололт , уналт бүхэн сургамж . Айдсаа даван туулж урагшил .
- Татгалзсан хариуг тоолгүй орхиж боломжийг цөхрөлтгүй хай .
- Өөрийгөө байнга хөгжүүлж ололт амжилтаа тэмдэглэ .
- Зорилгынхоо төлөө хөлс урсга . Өчүүхэн чармайлтууд л том амжилтыг бий болгодог .
- Амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл . Бусдын амжилтаас суралц мөн чин сэтгэлээсээ баяр хүргэ .
- Ирээдүйн тулд өнгөрснөө дуусгаж дутуу дулимаг зүйлсээ цэгцэл .
- Өөрчлөлтөд нүүр тулах чадвартай бай .
- Жил бүр амжилтын дадлыг өөртөө бий болгохыг хичээ . Та ихийг олохын тулд ихийг сурч мэд .
- Туршлагатай хүмүүсээс суралцаж өөрийн хязгаарлаж буй итгэл үнэмшлээ давж гар .
Leave A Comment
You must be logged in to post a comment.