2020 онд өөрийнхөө вебсайт, блог, сошиал медиа, видео зэргийг хайлтын системүүд дээр идэвхтэй байлгахын тулд дараах үнэ төлбөргүй хэрэгслүүдийг ашиглаж үзээрэй. SEO буюу Search engine optimization гэдэг нь хайлтын системүүд дээр идэвхжүүлэлтийг сайжруулна гэсэн үг. Та SEO тохируулгаа сайн хийж чадвал таны бизнесийн мэдээ, мэдээлэл, танай үйл ажиллагааны тухай хайлтын илэрц Google, Pinterest, Youtube, Amazon тэргүүтэй хайлтын системүүд дээр 1 дүгээр нүүрэнд тогтмол ил гарах, харагдац байдал улам идэвхждэг. Та органик байдлаар хүмүүс юу хайж байгаа тухай мэдээллийг тогтмол авч, түүнд үйл ажиллаагаагаа уялдуулах ёстой юм. Ингээд 2020 ондоо багтаад заавал ашиглах хэрэгтэй 5 ширхэг хайлтын илэрцийг сайжруулах, үнэлэлт дүгнэлт хийх боломжтой хэрэгслүүдийг танилцуулая.
- Answer the Public
Визуаль байдлаар түлхүүр үгнүүдийг үүсгэж чаддаг үнэ төлбөргүй хэрэгсэл. Та ямар нэг түлхүүр үг, хайлт оруулах аваас тус үг, ойлголттой холбоотой интернетэд хамгийн ихээр хайлт хийгдсэн, хүмүүсийн түлхүү асуудаг асуултуудыг салбарлуулан гаргаж ирдэг. Таны оруулсан түлхүүр үгтэй холбогдох бусад холбоо үгнүүд, давтамжит асуултууд, ойлголтууд гарч ирэх тул таны ажлыг хөнгөвчилнө.
- Browseo.net
Browseo.net нь таны вебсайтыг хайлтын системүүд харах үед ямар байдалтай харагддаг болохыг үзүүлдэг. Загвар хийц зэргийг орхиж, алгоритм талаас яаж харагдаж байгааг нь Browseo.net харуулна. Таны оруулж буй мэдээллээс хамааран хайлтын систем ямар логик ашиглаж, мэдээллийг тань байршуулж байгааг ойлгоход тусална. Header tag буюу толгой хэсгийн H1-H6 хүртлэх мэдээлэл нь Google-д хамгийн чухал мэдээлэл гэж харагддаг.
- SEMRush
SEMRush нь түлхүүр үгийн хайлтын дараалал, байршуулалтын чансаагаар хаана бичигдэж байгааг харж болдог хэрэглэгчдэд зориулсан хэрэгсэл юм. Та өөрийн бизнесийн үйл ажиллагааны хүртээмж, хүрэх далайцыг нэмэгдүүлэхийн тулд түлхүүр үгээ өргөжүүлэх, шинээр бий болгох зэрэг боломжуудыг олгодог. Мөн таны вебсайтын алдааг ч гэсэн шалгах чадамжтай.
- Google Console.
Google Search Console нь Google танай вебсайтыг ойлгоход тусалж өгдөг Google-ын үнэ төлбөргүй үйлчилгээ юм. Та Google-ын хайлтын илэрцийн үр дүнгийн хуудсан дээр дээрхи консолын тусламжгүйгээр эрэмбэлэгддэг. Гэхдээ уг хайлтын эрэмбэ дээр таны бизнес, таны мэдээлэл Google-д хэрхэн хүрч байгааг ойлгоход тусална. Google Console-ыг ашигласнаар та алгоритмыг ойлгох, танай вебсайтад хэрхэн нөлөөлж байгааг олж мэдэх давуу талтай.
- Keywords Everywhere.
Таны хайлтууд дээр үндэслэн түлхүүр үгнүүдийг тогтмол хайж байдаг браузерын өргөтгөл бол Keywords Everywhereюм. Хэдийгээр би Google хайлтыг ашиглан ямар нэг зүйл хайгаагүй байхад ч гэсэн холбогдох түлхүүр үгнүүдийг гарган ирж санал болгож байдаг нь таалагддаг.
Leave A Comment
You must be logged in to post a comment.