Сошиал медиагаа амжилттай явуулах 5P-ын стратеги гэж юу вэ?
Plan буюу стратеги бүтээж, зорилгууд тодорхойл.
Сошиал медиа дээр амжилттай бренд бий болгоно гэдэг нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш юм. Зохистой төлөвлөлт нь амжилт гаргахын үндэс болж өгдөг. Хэдийгээр сошиал медиагийн стратеги боловсруулах нь шинжлэх ухаан биш боловч, тодорхой дүрмийн дагуу зөв боловсруулах нь чухал. Та сошиал медиа дээр постуудаа оруулахаасаа өмнө дараах асуултуудад заавал хариулаарай.
- Сошиал медиа дээрхи гол зорилго тань юу вэ? Та юу хүсч байгаа вэ?
- Та сошиал медиа маркетингдаа хэдий хэрийн мөнгө, цаг зав зарцуулахыг хүсч байгаа вэ?
- Та сувагчлалаараа дамжуулан хэнийг татахыг хүсч байна вэ?
- Таны контентыг хэн хийх вэ?Та хэр давтамжтай контентууд хийж байх вэ?
- Сошиал медиа дээрхи зорилтот бүлэг чинь юу вэ?
Дээрхи асуултуудад торох юмгүй хариулж байж л, дараачийн зүйлүүдээ төлөвлөх хэрэгтэй.
Produce буюу үзэгч, үйлчлүүлэгчидтэй таныг илүү ойртуулах контент бүтээ
Төлөвлөгөө гаргасны дараа та үнэ цэнэтэй контентууд бүтээх ажилдаа орж болно. Таны гаргаж буй контент ямар ч гэсэн тодорхой зорилгыг агуулах ёстой. Үзэгчтэй хуваалцаж буй зураг, видео, текст зэрэг нь сошиал медиагийн зорилтдоо хүрэхэд чиглэгдсэн байх ёстой. Өдөр бүр контент хийгээд суух биш, нэг удаадаа багц контент бэлдээд түүнийгээ хуваарь гарган оруулж байх нь хамгийн зөв хувилбар юм.
Таны гаргаж буй контент ямар ч гэсэн тодорхой зорилгыг агуулах ёстой.
Publish буюу нийтэл (Зөв үед зөв платформоор нийтлэх нь чухал)
Таны контент бэлэн болсны дараа түүнийг нийтлэх шаардлагатай. Хэдийгээр энгийн сонсогдож байвч, тодорхой төлөвлөлт мөн л хэрэгтэй. Жишээ нь: та постоо яг хэзээ, хэдэн цагт оруулахдаа ач холбогдол өг. Улмаар постоо өөрөө оруулах уу, аль эсвэл сошиал медиа төлөвлөлт ашиглаж, автомат постын хуваарилалтын хэрэгсэл ашиглах эсэхээ шийдвэрлэх шаардлагатай. Та сошиал медиа маркетингдаа ашиглаж болохуйц Hootsuite, Later, Planoly, Unum зэрэг toolsхэрэгслүүдийг тэмдэглээд аваарай. Эдгээр аппликейшнууд нь ихэвчлэн үнэ төлбөргүй юмуу тодорхой хугацааны чөлөөт хувилбаруудтай байдаг.
Promote буюу сурталчилгаа хий
Гоё контент хийх нь сайхан ч гэлээ, түүнийг чинь хэн ч үзэхгүй бол бас л асуудал шүү. Та сошиал медиагийн зорилтдоо хүрэхийн тулд өөрийнхөө контентыг сурталчилдаг арга замуудыг судлах хэрэгтэй. Хамгийн амар хялбар, гарын дор арга зам гэвэл одоо байгаа community буюу үүсгэсэн хүрээллээ ашиглах хэрэгтэй (хэрэв танд байгаа бол ш дээ). Жишээ нь: таны брэнд, бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээнд сонирхлоо илэрхийлсэн хүмүүстэй шууд холбогдож болохоор имейл жагсаалт бий болгох хэрэгтэй. Мэдээж өөр нэг арга нь та мөнгө зарцуулж, сурталчилгаандаа санхүүжилт хийж болно. Багахан мөнгө зарцуулаад брэндийнхээ нэр хүндийг өсгөх боломж, хувилбарууд нээлттэй байдаг.
Prove буюу батлан харуул.
Бенчмарк болон KPI үзүүлэлтүүдээ ашиглан харьцуулалт хийж байгаарай. Сошиал медиа маркетинг нь тодорхой хэмжээнд хяналт, дүгнэлттэй явах ёстой. Та өөрийн зарцуулж буй хүчин чармайлт хэр үр дүнд хүрч байгааг сошиал медиа
Leave A Comment
You must be logged in to post a comment.