COVID-19 тахлын дараа дэлхий нийт хувьсан өөрчлөгдөх нь тодорхой болоод байна. Ялангуяа бизнесүүд хэрхэн яаж ажиллах арга барил өөрчлөгдөх нь гарцаагүй. Тэр дундаа маркетингийн стратегиуд нь оффлайн загвараас онлайн хувилбар луу шилжинэ. Зарим бизнес эрхлэгчид стратегиа бүхэлд нь өөрчлөх ч дүр зураг ажиглагдаж байна. За ингээд COVID-19 тахлаас хойш маркетингийн ертөнц ямар байхыг бодитоор харцгаая.
Нөлөөлөгчийн маркетинг улам тэлнэ
Influencer буюу нөлөөлөгчийн маркетинг нь сүүлийн жилүүдэд TikTok болон Instagram аппликейшнээр дамжин хүчээ авч байгааг бид мэднэ. Тэгвэл хөл хорио, гэрээсээ ажил хийх үйл явцад нилээд удаан шилжсэн хүмүүст нөлөөлөгчийн маркетингийн нөлөөлөл огцом нэмэгдсэн байх юм. Ялангуяа өмнө нь онлайныг нэг их тоодоггүй байсан олны танил хүмүүс, жүжигчид, урлагийнхан нь брэндинг хийх, мартагдахгүйн тулд онлайн байхын ач холбогдлыг утгаар нь мэдэрч ойлгосон сарууд үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээлснээр нийт нөлөөлөгчдийн 36 хувь нь өөрсдийн оруулж буй контентын бусдыг татах чадвар, харилцан үйлчлэл огцом нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрчээ. Мөн нөлөөлөгчдийн дагадаг хүмүүсийнх нь 70 орчим хувь нь хямралын үед нөлөөлөгчөө түшиглэж байна. COVID-19 тахлаас хойш ч нөлөөлөгчдийн орон зай хүчтэй байх нь тодорхой.
Дижитал эвентүүд, вебинаруудын үүрэг оролцоо нэмэгдэж байна.
COVID-19 цар тахлын үед дижитал үйл ажиллагаа, вебинаруудын ашиглалт бүх цаг үеийн хамгийн өндөр төвшинд очоод байна. Гэхдээ оффлайнаас онлайн руу шилжих гэж хэт яарснаас болж, хүртээмж, чанар тааруухан байгаа нь үнэн. Дараачийн саруудад ихэнх компаниуд дижитал эвентүүд болон вебинаруудаа сайжруулаад явна. Түүнчлэн компаниуд маркетингаа сайжруулж, хэрэглэгч харилцагчидтай илүү холбогдохын тулд зарим өөрчлөлтүүдийг нэвтрүүлнэ. Жишээ нь:
- Keynotes
- Нээлттэй асуулт хариултын хэсэг
- Эрэлтэнд суурилсан биш, тогтмол явагддаг шууд вебинарууд
- Панел хэлэлцүүлгүүд
Төсвийн өөрчлөлт
COVID-19 цар тахлын үеэр байгууллагуудын төсөв өөрчлөгдсөн нь тодорхой. Тэгвэл цар тахлаас хойш бизнес эрхлэгчид хэвийн үйл ажиллагаандаа эргэн шилжих гэж, тэр төсвийн зарцуулалтдаа буцах оролдлогууд хийх нь дамжиггүй. Гэхдээ хямралын үед ажиллаж сурсан практик дээрээ үндэслэн маркетингийн өөр, өөр тактикуудыг баримталснаар төсөв нь ч өөрчлөгдөнө. Урьд өмнө нь дорвитой анхаардаггүй байсан захиран зарцуулалтын үр дүнг илүү нухацтайгаар харж, бүүст постынхоо reach болон engagement-дээ бүр ч ихээр анхаардаг болно.
Leave A Comment
You must be logged in to post a comment.