Цахилгаан машин үйлдвэрлэл, техник технологийн инновацилаг шийдлээрээ дэлхийн зах зээлд өөрийн байр сууриа олж чадсан Tesla нь маркетингд ямарч мөнгө зарцуулдаггүй. Тус компанид маркетингийн баг, хэлтэс, сурталчилгааны агентлаг гэж байдаггүй. Гэвч тэд хэдэн зуун сая долларыг эргэлдүүлж, борлуулалт нь өссөөр байдгийн нууц юу вэ? Автомашин үйлдвэрлэгч компаниуд жилд олон сая долларыг сурталчилгаанд зарцуулж, хэдэн арван тэрбум ам.доллар эргэлдэж байдаг. Тэгвэл Tesla сурталчилгаанд ганц ч доллар зарцуулдаггүйн учир нь An interesting story = free publicity гэх зарчимтай нь холбоотой.
Сонирхолтой түүх = үнэгүй сурталчилгаа, хоногшуулалт гэсэн үг.
Тэд хэвлэл мэдээллийнхэнд сонирхолтой мэдээ, мэдээлэл өгснийг нь хэвлэл мэдээллийнхэн, олон нийт өөрсдөө хуваалцаж, үнэгүй хоногшуулалт хийгддэг. Та онлайнд байхдаа сонирхолтой мэдээлэл байхаар уншаад зогсохгүй, өөрийн эрхгүй шейрлэн бусадтай хуваалцдаг. Аль эсвэл сошиал медиа дээр энэ талаар бусадтай ярилцдаг. Tesla нь бусад өрсөлдөгчдийнхөө адил сошиал медиа ашигладаг ч гэлээ, тэд төлбөр огтхон ч төлдөггүй. Үүнд CEO буюу гүйцэтгэх захирал нь ч голлох үүрэг гүйцэтгэдэг. Элон Маскийн жиргэсэн жиргээ, хэлсэн үг, ярилцлага зэргийг хүмүүс маш ихээр retweet хийж, шейрлэж, бусадтай хуваалцдаг нь тус компаний бүтээгдэхүүний хоногшуулалт болж чаддаг байна. Нэг ёсондоо гүйцэтгэх захирлаараа дамжигдан танигдах буюу CEO Branding-ийг хамгийн амжилттай хэрэгжүүлдэг компани бол Tesla юм. Tesla-гийн CEO Элон Маск нь Twitter дээр 33.4 сая дагагчтай бөгөөд түүний жиргээ бүрийг хэвлэл мэдээллийнхэн, олон нийт анаж байдаг. Tesla нь сонирхолтой түүх ашиглан үнэгүй сурталчилгаа хийх, сайн нэр хүнд брэнд бий болгодог гэх 2 үндсэн зарчмыг ягштал мөрддөг. Үүнийхээ мастер гэж болно.
Leave A Comment
You must be logged in to post a comment.