2017 онд Аризонагийн их сургуулийн оюутнууд болох Алан Алкахел, Бреди Силвервүүд нар өөрсдийн усны хувцасны “Sunny Co Clothing” компанийг сурталчлахдаа маш өвөрмөц стратеги ашиглаж байв. Тэд өөрсдийнInstagram хуудсандаа оруулсан усны хувцастай бүсгүйн зургийг “Free” буюу “Үнэгүй” гэсэн шошготой нь хамт дахин нийтэлсэн хүн бүрт зөвхөн тээврийн 12 долларыг нь төлөөд усны хувцас захиалж авах боломжийг санал болгосон юм, 24 цагийн дотор уг кампанит ажил өрнөсөн бөгөөд 64.99 доллараар үнэлэгдэж буй усны хувцсыг ердөө хүргэлтийн зардал болох 12 долларыг төлөөд авах боломжийг хүмүүс алдахыг хүссэнгүй. Ганц өдрийн дотор тэдний Инстаграм хуудасны дагагчдын тоо 7,000-аас 784,000 болж хэд дахин өссөн байна. 365,000 орчим хүн тэдний саналыг зөвшөөрч, үлэмж захиалга орж ирсэн тул санаачлагчид нь сурталчилгааны урамшууллын усны хувцасны квотыг 50,000 ширхэг дээр зогсооход хүргэжээ.
Жаахан тоо бодоод үзье: 50,000 ширхэг x 12$= 600,000$ болж байна. 24 цагийн дотор 600,000 долларын орлого олжээ. Урамшуулалт сурталчилгааны кампанит ажил маш амжилттай болсон тул тэд эрэлтээ гүйцэхгүй болсны улмаас 73,000 ам.долларын буцаан олголт хийсэн байдаг. Зарим шинжээчид тэднийг их хэмжээний буцаан олголт хийсэн учраас амжилтгүй ажилласан гэх шүүмжлэл байдаг ч, коллежийн 2 оюутан бусад бизнес эрхлэгчдийн жилд олдог орлогыг ердөө 24 цагийн дотор олсон нь өөрөө томоохон амжилт юм.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ТЭД СУРТАЛЧИЛГААНД 0 ДОЛЛАР ЗАРЦУУЛСНЫГ САНА.
Тэд хэр зэрэг ашиг олсон бэ?
За одоо тоо баримтыг илүү нягтлан судлаад үзье. Та өөрөө л бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхгүй тохиолдолд 12 долларын усны хувцас санал болгоно гэдэг их ярвигтай зүйл. Тэд хилийн чандын нийлүүлэгчээс бүтээгдэхүүнээ хямд өртгөөр авсан байх өндөр магадлалтай. Бидний зүгээс Alibaba орж, бяцхан хайлт хийгээд үзэхэд ижил төсөөтэй усны хувцсыг 1 ширхгийг нь 6.10 доллараар авч болохоор байна. Гэхдээ хамгийн багадаа 100 ширхэгийг захиалсан тохиолдолд шүү дээ. Хэрэв коллежийн 2 маань 1 ширхэгийг нь 3 доллараар, нийт 50,000 ширхэгийг захиалсан гээд бодоод үзье. 2017 онд АНУ-д USPS хүргэлтийн үйлчилгээг ашиглаад ойролцоогоор 7 унц ачааг 3 доллараар тээвэрлүүлж болдог байсан. Дээрхи зардал дээр нэмэгдээд баглаа боодол, брэндинг зэрэгт 0.50 доллар, төлбөрийн шилжүүлэгт 0.70 доллар төсөвлөх аваас НЭГЖ бүтээгдэхүүний өртөг нь 7.20 ам.доллар байна. За одоо ашгаа бодоод үзье!
Боломжит ашиг = 12$ – 7.20$ = 4.80 ам.доллар.
1 ширхэг бүтээгдэхүүний цэвэр ашиг нь 4.80 доллар байжээ гэж болохоор байна. Тэд эрэлтээ хангаж чадахгүйн улмаас, захиалгаа буцааж, 73000 ам.долларыг буцаасан ч гэлээ, 24 цагийн дотор 240,000 ам.долларын цэвэр ашигтай ажилласан байх тооцоолол гарч байна. Wooooow л даа.
Энэ сурталчилгааны идэвхжүүлэлтийн кампанит ажил амжилттай болоход юу нөлөөлөв?
- Үнэгүй гэдэг үг анхаарлыг хамгийн ихээр татдаг.
Аль нэг бүтээгдэхүүнээ үнэгүй гэх нэрийн дор санал болгоод үз. Жинхэнэ утгаар нь анхаарал татдаг. Хэдийгээр үнэгүй гэж сурталчилсан ч, 12 долларыг тээвэрт төлнө гэдэг өөрөө маш өндөр үнэ. Гэвч хүмүүс үүнийг ойлгож байгаа ч, дэлгүүрт 64 доллараар зарагддаг усны хувцсыг 12 доллараар авна гэдэгт гол ач холбогдлыг өгсөн байж мэднэ.
- Цаг хугацааны хязгаарлалт нь хүмүүсийг догдлуулдаг
Яагаад ч юм, хүмүүс тодорхой хязгаартай цаг хугацаанд илүү анхаарлаа хандуулж, сэтгэл догдлол үүсдэг гэнэ. Тэд аль нэг зүйлээс хоцрох гээд байгаа юмшиг мэдрэмж төрснөөр худалдан авалтын шийдвэр гаргалтын хугацаа ч түргэсдэг байна. Та хэтэрхий удаан хүлээж байгаад маш таатай саналаас хоцорчих вий дээ гэсэн айдас хүмүүст битүүхэндээ үргэлж байдаг.
- Контент өөрөө чанартай байсан
Энэ кампанит ажил амжилттай болоход мэдээж үнэгүй гэх шошго, цагийн лимит/хязгаарлалт нөлөөлсөн нь лавтай. Гэхдээ тэдний Инстаграм дахь сурталчилгааны зураг өөрөө чанаргүй байсан бол амжилтанд хүрэхгүй байсан бизээ. Sunny Co багийн хувьд анхаарал татахаар, чанартай зурган контент оруулсан учраас л амжилт гаргасан юм. Тухайлбал гоё цаг агаар, нар ээгээд л, усан сан гэх мэт хүнд таатай мэдрэмж төрүүлэх дүр төрх уг сурталчилгааны зурагт байлаа.
Орчуулж бэлдсэн: Д.Жаргалсайхан
Leave A Comment
You must be logged in to post a comment.