28 настай залуу өдөрт 50,000 ам.долларын орлоготой болж чадсан түүхийг хуваалцаж байна. Энэ түүхээс хамгийн авууштай зүйл гэвэл сайн бүтээгдэхүүнд хүчтэй маркетинг хэрэггүй, өөрийгөө борлуулж чаддаг гэдгийг ойлгож авсан юм. Тодруулбал Вьетнамын тоглоом хөгжүүлэгч Дон Нгуен гэгч нь гар утсанд зориулсан Flappy Bird нэртэй тоглоомыг 2013 онд зохион бүтээсэн байдаг. Хүүхэлдэйн киноны мэт шувууг чиглүүлэн залж, янз бүрийн саад бэрхшээлүүдийг давах үндсэн агууламжтай уг тоглоом нь тоглоход маш амар хялбар гэдгээрээ ялгарч байв. Тоглоом зохион бүтээснийхээ дараа Appstoreдээр оруулсан ч, хандалт муутай байсан тул өмнө хэд хэдэн удаа хийж байсан тоглоомуудын адилаар сүртэй газар авалгүй өнгөрөх нь гэсэн ойлголт Дон Нгуенд байжээ.
Гэвч Flappy Bird тоглодог цөөн хэдэн тоглогчид нь өөрсдийнхөө өндөр оноо болон харамсалтайгаар ялагдсан тоглолтуудаа сошиал медиа дээр тогтмол постолж эхэлснээс хойш тоглоомын хандалт гэнэт огцом нэмэгдсэн байна.
Тоглоомын хамгийн том онцлог нь ганцхан жижиг алдаанаас болж, өмнөх хэдэн сарын ахиц дэвшлийг үгүй хийж болдог, тэр нь тоглогчдыг маш ихээр бухимдуулдагтай холбоотой. Ямартай ч, тус тоглоомыг тоглож байгаад өндөр оноотой амжилтаа хэдхэн хоромд үгүй хийсэн тоглогчид Facebook болонTwitter-ээр бухимдлаа илэрхийлж, цөөн хэд нь амжилтаа гайхуулж байжээ. Flappy Bird тоглоом гарснаасаа хойш 8 сарын дараа л ийнхүү нийгмийн харилцааны сайтуудын тусламжтайгаар viral буюу олны хүртээл болж чадсан байна. 50 гаруй сая ширхэг download хийгдэж, дэлхийн хэмжээнд гар утсанд суулгаж буй хурдаараа тэргүүлжээ. Энэ амжилт нь зохион бүтээгч Нгуенд ч асар их орлогыг дагуулан ирсэн юм. In-app ads буюу тоглоомыг тоглож байх үед гардаг зар сурталчилгааны саналуудад дарагдаж, өдөрт л 50,000 ам.долларын орлоготой ажилласан байдаг.
Хамгийн сонирхолтой нь маркетинг, идэвхжүүлэлтэнд анхаарал тавиагүй ч, Flappy Bird тоглоом энгийн хялбар тоглох арга хэлбэр, үнэ төлбөргүй суулгах процесс, хуучны тоглоомуудыг санагдуулсан хэв маяг зэргээрээ ийнхүү орлогын “машин” болж чаджээ. Нгуен маркетингд 0 доллар зарцуулсан бөгөөд бүтээгдэхүүн өөрөө чанартай, ялгарах хэв шинжтэй байсан учраас хүмүүсийг соронз мэт татаж, зохион бүтээгчээ баяжуулсан байна. Нэмээд хэлэхэд Нгуен уг тоглоомыг зохион бүтээхдээ 2 хоног л зарцуулсан гэдэг.
Таны бизнесийн зөвлөх–Startup Terminal
Leave A Comment
You must be logged in to post a comment.