Сурталчилгааг хэрхэн үр дүнтэй хийх нь маркетераас ур ухаан шаарддаг. Тэгвэл дараах хэд хэдэн энгийн боловч маш үр дүнтэй аргуудыг хуваалцаж байна. Бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр санал болгохдоо үнэ цэнийг нь бууруулчихаад байдаг гэм бий. Үнэ цэнээ өндөр байлгаж, хэрэглэгчид худалдан авагчдын анхаарлыг татсан маркетинг хийх маш олон арга байдгаас цухас дурьдаж байна.
Тоогоо илүү дур булаам болго!
Хүн төрөлхтөн бид тоонд дуртай. Аливаа зүйлийг тоогоор илэрхийлэхээр бид илүү сайн ойлгодог нь батлагдсан зүйл. Тийм ч учраас бид харилцаа холбоо, хариуцлага тооцох, сошиал харилцаандаа хүртэл тоог ашигладаг. Тоо нь худалдан авагчдын хандлагад нөлөө үзүүлдэг болохыг профессор Ражиш Багчи, Дерик Девис нар баталсан байдаг. Тухайлбал хямдралын санал болгож буй өгүүлбэртээ тоогоо хэрхэн харагдуулах нь маш чухал. Жишээ нь: “2 долларт 12 жигнэмэг” гэсэн өгүүлбэр нь “12 жигнэмгийг ердөө 2 доллараар”гэсэн өгүүлбэрээс харьцангуй бага анхаарал татдаг ажээ. Хүмүүс их, том тоонд татагддагийг бүү март. Apple-ын iPod анх гарахдаа үнэхээр гоё үлгэр жишээ үзүүлсэн гэж болно. Стив Жобс нь зүгээр л“5GB-ын дуу хөгжим” гэчихсэнгүй, харин оронд нь “1000 дууг таны халаасанд” гэсэн уриа үг ашигласан нь үнэхээр супер хит болсон билээ.
Юу олж авч буйгаас илүүтэйгээр юу алдаж болохыг ярь!
Сэтгэл судлаач нарын олж тогтоосноор хүн олж авч буй зүйлээс илүүтэйгээр алдаж байгаа зүйлдээ анхаарал төвлөрүүлдэг байна. Шулуухан хэлэхэд олж авсан зүйлдээ сэтгэл санаа сайхан болж буй мэдрэмжээс юу алдсан мэдрэмж нь 2 дахин илүү гүн гүнзгий, хүчтэй байдаг гэнэ. Үүнийг маркетерууд ашиглах нь сүүлийн үед элбэгшээд байна. Жишээ нь: Youtube Premium сурталчилгаанууд дээр маркетерууд нь танд сурталчилгааг биш, үнэ төлбөргүй Trial хувилбарыг алгасч болно гэдгийг сануулдаг. Хэрэв та сурталчилгаа үзэхгүйгээр Skip ad хийдэг шигээ хандах аваас 1 сарын төлбөргүй эрхээ алдана гэсэн үг. Энэ нь хүний далд ухамсарт нөлөөлж, юу алдах гээд байгааг нь сануулж байгаа үйлдэл юм. Мөн фитнессийн тусгай хөтөлбөр байлаа гэхэд, та ийм сайхан биетэй болно гэхээс илүүтэйгээр “зуны гоё дур булаам бие галбиртай болох боломжийг алдаж байгаа юм биш биз?” гэсэн мессеж нь илүүтэйгээр хүнд хүрдэг. Энд, тэнд байгаа гоё боломжийг алдчихаж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл, сэтгэл хөдлөл нь хүнийг хүчтэй хөтөлж чаддаг байна.
ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ – STARTUP TERMINAL
Leave A Comment
You must be logged in to post a comment.