Zoom-ын CEO Эрик Юан өдөрт 5 тэрбум ам.долларыг олж, дээд амжилт тогтоогоод байна. Коронавирус цар тахлын үед хамгийн амжилттай ажиллаж, орлогоо огцом нэмэгдүүлсэн компани бол видео конференцын програм Zoom юм. Тус компани нь 2020 оны 2 дугаар улиралд олсон орлого нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс даруй 355 хувиар нэмэгджээ.
Ковид 19 цар тахлын үед хамгийн өндөр орлоготой ажиллаж байгаа бизнесменүүдээр Zoom-ын CEO Эрик Юан, Amazon-ы CEO Жефф Безос, Теслагийн үүсгэн байгуулагч, CEO Элон Маск нар тодроод байна. Zoom-ын хувьд дэлхийн улс орнуудад сургууль цэцэрлэгүүд, компаниуд, нийгмийн харилцааны үйл ажиллагаанууд онлайн руу шилжиж, өдөр тутмын амьдралд видеоконференцын технологи хүчтэй нэвтэрсэнтэй шууд холбоотой. Зөвхөн нэг өдөрт л гэхэд Zoom компани 5 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, борлуулалтын бүх цаг үеийн дээд амжилтуудын нэгийг үзүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар Zoom онлайн хурал, уулзалт, видеоконференцын програмыг үүсгэн байгуулагч, CEOЭрик Юаны хөрөнгө нь 16.4 тэрбум ам.доллар болсон нь энэ оны эхэн үед бүртгэгдсэн хөрөнгөний хэмжээнээс даруй 360 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Зөв газар зөв цагтаа байхын ач тусыг ийнхүү Zoomжинхэнэ утгаар нь харууллаа.
ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ – STARTUP TERMINAL
Leave A Comment
You must be logged in to post a comment.