Бизнесийн санаанууд нь удаа дараалан бүтэлгүйтсэний дараа амжилт гаргасан инженер өдгөө тэрбумтан болсон түүхийг хуваалцаж байна. Instacart-ын CEO, үүсгэн байгуулагч Апурва Мехда нь 33 насандаа ийнхүү тэрбумтан боллоо. Эдийн засгийн хүндрэл, халдварт өвчинтэй цаг үед хүнсний бүтээгдэхүүн хүргэлтийн Аппликейшн болох Instacart эрэлтдээ дарагдаж, зах зээлийн эзлэх хувь нь ч үлэмж нэмэгджээ. Зөвхөн 2020 онд л гэхэд хоол, хүнс хүргэлт захиалгын Instacart аппликейшны зах зээлийн үнэлгээ 124 хувиар нэмэгдээд байна. Үр дүнд нь CEO Мехда тэрбумтан болж чадлаа.
Эргэн сануулахад Мехда 33 насандаа долларын тэрбуман болохоосоо өмнө маш олон удаа бүтэлгүйтсэн нэгэн юм.
Бүр тодруулбал 2 жилийн дотор түүний санаачилсан 20 стартап буюу бизнесийн санаанууд бүгд бүтэлгүйтэж байжээ. Ингэлээ гээд Мехда гараа хумхиад зүгээр суусангүй, software инженерийн санаан дээрээ тулгуурласан шинэ бизнесийн санаануудыг туршсаар байсан юм. Мехдагийн хэлж буйгаар юу санаачилж эхлүүлэх нь чухал биш, харин ХЭЗЭЭ эхлүүлэх нь хамгийн чухал гэнэ. Тэр дундаа хоол, хүнс хүргэлтийн үйлчилгээ, аппликейшнууд нь шинэ зүйл биш юм. Гэвч Мехда олон жилийн турш судалж, Uber-ын цар хүрээ хэрхэн тэлж байгааг анхааралтай ажиглажээ. Цаг үеэ сайтар мэдэрч нэвтрүүлсэн түүний Instacart аппликейшн нь өдгөө 17.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ – STARTUP TERMINAL
Leave A Comment
You must be logged in to post a comment.