Та гэр бүл, найз нөхөд, хамт олноороо өөрийн гараар уран зураг зурж, зурсан зургаа өөртөө үлдээн бүтээлч оройг өнгөрөөхийг хүсэж байна уу?
Стартап Терминал ХХК, Их Монгол галерейн зүгээс энэ удаа Чөлөөт уран бүтээлч С. Батцэцэг-тэй хамтран 5 дахь арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОРИЛГО: Бид их хотын завгүй амьдралд тэр бүр өөртөө чанартай цаг зав гаргаж чаддаггүй билээ. Уран зураг зурах нь алжаал тайлах маш үр дүнтэй арга юм.Зураг зурж байх үед таны стрессийн төвшин буурч аз жаргалыг нэмэгдүүлэх дофамин дааврыг ялгаруулж тархины үйл ажиллагааг идэвхжүүлдгийг судалгаагаар баталсан. Тиймээс нэгэн үдшийг алжаалаа тайлан хөгжим сонсож, вино уунгаа урлагийн орчинд цагийг хөгжилдөн өнгөрүүлцгээе.
ХЭН ХАМРАГДАХ ВЭ: Зурахыг хүссэн хүн бүрт нээлттэй.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Стартап Терминал ХХК, Их Монгол галерей.
Чиглүүлэгч багш: Уран бүтээлч С. Батцэцэг.
ТӨЛБӨР: 1 хүний 45,000₮, хүүхэд 25 000₮
2 хүний 80 000₮
(Тасалбарт зургийн хэрэгсэл, вино, ус, ундаа болон зууш гэх мэт зүйлс багтсан)
ХЭЗЭЭ: 2021 оны 11-р сарын 25-ны Пүрэв гарагт 18:30-21:00 цаг хүртэл.
ХААНА: Их монгол галерейн 1 давхарт.
Суудлын тоо хязгаартай тул та яараарай.
Данс: 1415118938 голомт банк -Стартап Терминал ХХК
Утас: 7700-1981