“2022 оны Бизнесийн чиг хандлага”Startup Terminal2022-01-10T11:50:31+08:002022-01-10|Эвент| View Larger Image 1 сарын 8нд болсон 2022 оны Бизнесийн чиг хандлага арга хэмжээний илтгэгчийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна Ц. Оюунжаргал нь Банк санхүү болон бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт 1995 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад энэ чиглэлд хэрэгжсэн олон улсын түвшний томоохон төсөл хөтөлбөрүүдэд Үндэсний Зөвлөх, Орлогч захирлаар ажиллан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан гүйцэтгэж байсан. Сүүлийн жилүүдэд буюу 2014 он хүртэл Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Монгол хөтөлбөрийг удирдан нийтдээ 300 орчим аж ахуйн нэгжүүдэд төрөл бүрийн чиглэлээр бизнесийн зөвлөх үйлчилгээний богино хугацаат төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Компанийн засаглал, Стратеги төлөвлөлт, Бизнес төлөвлөлт ба Бизнес модель, Манлайлал, Компанийн оношилгоо, Байгууллагын бүтэц, Бүтцийн өөрчлөлт, Хүний нөөцийн удирдлага, Төслийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгч мөн чиглэлүүдээр сургалт явуулж байна. 2014 оноос эхлэн бизнесийн богино хугацааны чадавхжуулах сургалтуудыг тасралтгүй явуулж байгаа бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 1000 орчим удирдах ажилтнуудыг сургаад байна. Зөвлөх үйлчилгээний зах зээлд 2016 оноос эхлэн цоо шинээр Leadership Coaching буюу Удирдлагын дасгалжуулалтын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар арваад компанийн захирлууд энэхүү коүчингийн хөтөлбөрт хамрагдан менежментийн болон манлайлах ур чадвараа шинэ түвшинд гаргасаар байна.1 сарын 8нд10:00-12:00Хаана: БЗД 26-р хороо Их Монгол төвийн 4 давхарын хурлын танхимТакс: 19 900₮Данс: 1415118938 голомт банк -Стартап Терминал ХХКУтас: 7700-1981Энэ мэдээллийг хуваалцахFacebookTwitterLinkedInTumblrVk Related Posts Стартап Терминал төв Арт найт эвентийг зохион байгуулав. Стартап Терминал төв Арт найт эвентийг зохион байгуулав. 2022-02-22 | 0 Comments Эрүүл амьдралын үндэс Эрүүл амьдралын үндэс 2022-01-12 | 0 Comments “Art Night “ “Art Night “ 2022-01-07 | 0 Comments Сонирхолтой Менежмент- шилдгүүдийн кейс Сонирхолтой Менежмент- шилдгүүдийн кейс 2022-01-06 | 0 CommentsLeave A Comment Хариултыг цуцлахYou must be logged in to post a comment.
Leave A Comment
You must be logged in to post a comment.