Бизнес моделийн хавтгайг байгууллагын бизнес моделийг зураглахад ашигладагтай адил хувь хүний бизнес моделийг зураглахад ч ашиглаж болно. Гэвч эдгээр ялгааг анзаарах хэрэгтэй.

  • Хувь хүний бизнес модельд гол нөөц нь та өөрөө байна. Үүнд таны ашиг сонирхол, мэдлэг туршлага, ур чадвар, хувь хүний онцлог, таны мэдэлд буй бүх зүйл багтана. Байгууллагын хувьд илүү өргөн хүрээнд тухайлбал хүний нөөц багтдаг.
  • Хувь хүний бизнес загварт стресс гэх мэт мөнгөн дүнгээр илэрийлэх боломжгүй биет бус зардал болон сэтгэл ханамж зэргийг тооцон үздэг. Харин байгууллагын ‘’Бизнес модель’’-зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгддэг зардал болон ашгийг авч үздэг.

Хэрвээ та өөрийнхөө бизнес моделийг гаргах гэж байгаа бол дараах хувилбар зураглал хэрэг болно.

Та бизнес моделио гаргахдаа зөвхөн ажил мэргэжлийнхээ хүрээнд хязгаар тогтоох ёстой гэдгийг анхаарна уу.

Ажил мэргэжлийнхээ үйл ажилгааг товч тодорхой, нягт нямбай дүрслэн зурах нь хожмоо танд, сэтгэл ханамж, стресс, хүлээн зөвшөөрөгдөх, цаг ашиглах, нийгэмд хувь нэмрээ оруулах зэрэг ахиж дэвших зөөлөн элементүүдийг ашиглах үндэс суурийг тавьдаг.

ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ – STARTUP TERMINAL