Та өөрийнхөө хүссэн ажил хөдөлмөрийг эрхэлж байгаа юу ? Хүн хүсэж мөрөөдсөн ажлаа эрж хайх бус, өөрөө бүтээн бий болгодог. Ийм ажлыг эрэл хайгуулаар олно гэдэг маш ховор. Мөрөөдлийн ажлаа бүтээн босгохыг тулд өөрийгөө маш сайн мэдэх шаардлагатай.
Карьер зөвлөхүүд хамгийн эхлээд өөрийнхөө тухай бодох үйл явцыг Амьдралын Хүрд бүтээх ажлаар эхлэхийг харилцагчиддаа даалгадаг. Энэхүү дасгалын гол санаа нь танд хамгийн чухал 8 сэдвийг сонгож Хүрдийн бүрдэл хэсэг болгонд нэг сэдэв оноох явдал юм.
Амьдралын хүрд бүтээх дасгал ажил нь бидний хамгийн чухал хүсэл сонирхлыг агуулсан өргөн хүрээний сэдвийг хөндөж өгдөг. Мөн амьдралд ажил төрөл лугаа, бүр ажил төрлөөс ч чухал зүйл, хэмжүүр байдгийг бидэнд сануулдаг.
- Бүтээлч байдал /Өөрийгөө эзэмдэх чадвар
- Фитнес / Эрүүл мэнд
- Эд баялаг / Мөнгө санхүү
- Хувь хүний хөгжил / Шашин шүтлэг
- Хайр халамж
- Зугаа цэнгэл / Амралт
- Ажил мэргэжлийн ахиц дэвшил
- Найз нөхөд/ Гэр бүл
- Та дээр дурдсан сэдвүүдээс 8-г сонгон авч өөрийнхөө сэдэв болон хүсэл сонирхолд нийцүүл.
- Энэхүү хоосон хүрдийг ашиглан таны сэтгэл ханамжийн төвшинг бүрдэл хэсэг бүрийн хилээс дагуулан цэг тавих маягаар бүлэг болгоноор нь тэмдэглээрэй. Амьдралын хүрдийн гол цэгийг “тэг сэтгэл ханамж ”, тойргийн захыг “бүрэн дүүрэн сэтгэл ханамж ” гэж үзээрэй.
- Бэлэн болсныхоо дараа тэдгээр цэгээ холбож хоорондох зайг өнгөөр ялга.
Тойрог бүтнээрээ өнгөөр ялгагдсан бол таны амьдрал бүх талаараа өөдрөг байна гэсэн үг. Харин хагас дутуу ялгагдсан буюу нэг нь дээр, нөгөө нь дор байгаа бол амьдралынхаа зарим асуудалд илүү анхаарах ёстой гэсэн үг.
Эх сурвалж : Business model you
Leave A Comment
You must be logged in to post a comment.