Хаанаас эхлэх нь чухал биш. Хүн ямар ч ажлын байрнаас ажил амьдралын гараагаа эхлүүлж болно. Ажлыг голж шилэх бус, суралцаад явах нь л маш чухал. Амазоны үүсгэн байгуулагч тэрбумтан Жефф Безосын анхны ажил нь Макдоналдсын тогооч, Уоррен Баффетын эхний ажил нь сонин хүргэгч, Илон Маск техникийн өрөөний үйлчлэгч, нэрт хөтлөгч/шоубизнесийн хатан хаан Опра Винфри хүнсний дэлгүүрийн худалдагч, Жэк Ма аяллын хөтчөөр анх ажиллаж байжээ. Эндээс харахад “Rome wasn’t built in a day” буюу “Агуу Ром хотыг нэг өдрийн дотор барьчихаагүй ээ” гэдэг үг өөрийн эрхгүй санагдаж байна. Өдгөө дэлхийн мөнгөний урсгалыг хянаж, хөдөлгөж буй энэ том эрхмүүд бүгд л энгийн ажлаас карьераа эхлүүлсэн байх юм. Бүгдийг ам руугаа халбагадуулж аваагүй, ажилч хичээнгүй, уйгагүй хөдөлмөрөөр энэ бүхнийг цогцлоосон гэдэг нь ойлгогдож байна.

 

Таны бизнесийн зөвлөх – Стартап Терминал төв