Бизнес эхлүүлнэ гэдэг амархан зүйл биш. Ялангуяа өөрийн бизнесийг эхлүүлэх гэж байгаа бол бүр ч хэцүү. Тэгвэл бизнесээ амжилттай эхлүүлж, цаашид аваад явахад чинь хамгийн их хувь нэмэр оруулдаг, оролцоотой байх 3 хүн бий. Та эдгээр 3 хүнийг заавал өөрийнхөө буланд байлгах ёстой юм шүү.
Ментор
Энтрепренер хүнд зайлшгүй байх ёстой хүн бол ментор. Ментор гэдэг нь таны ажиллах гэж буй салбарын талаар сайн мэддэг хүнийг хэлнэ. Энэ хүмүүс таны сайн таних, итгэж болохуйц хүн байх ёстой. Өөртэй чинь ижил замаар бизнесээ эхлүүлсэн, одоо тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан, төсөөтэй хүсэл мөрөөдөлтэй хүн л таны ментор байхад тохиромжтой. Тэд өөрсдийн мөрөөдлөө биелүүлчихсэн учраас таныг чиглүүлэхдээ дуртай байх болно. Номнууд, подкастууд, бусад медиа контентуудаас суралцаж болох ч гэлээ, олон жилийн туршлага хуримтлуулсан ментор хүн бүхнээс илүү байх магадлалтай. Менторууд бизнес яаж ажилладаг зарчмыг мэднэ, та хэнтэй холбогдвол илүү түргэн хугацаанд урагшлахыг хэлж өгнө. Түүнчлэн хүнд хэцүү цаг үед танд зөвлөгөө өгч, зоригжуулах, урамшуулах чадвартай хүн бол ментор юм.
Нягтлан бодогч
Нягтлан бодогчид нь таны санхүүг хяналттай байлгаж чадах, анхаарал болгоомжтой, няхуур хянамгай хүмүүс юм. Таны цаг завыг хэмнэж чадах хүн бол сайн нягтлан бодогч юм. Зардал хаана гарч байгаа, юунд хамгийн ихээр гарч байгаад анхаарлаа хандуулж санаа зовниж суухын оронд та бизнесийнхээ бусад хэсэгт илүү төвлөрч, амжилттай ажиллах боломжийг олгоно. Тэд санхүүгийн үйл ажиллагааг хэвийн байлгаж, татвар тооцоог цагтаа төлж байгаа эсэхийг хянаж, санхүүгийн шалгалт орох нөхцөл байдлыг үүсгэхгүй байхад анхаардаг. Цаашдаа орлогыг илүү сайжруулах санхүүгийн арга зам, аргачлалыг сайн нягтлан бодогчид эрэлхийлж, удирдлагуудад санал болгодог.
Хуульч
Та бизнес эхлүүлэх гэж байгаа бол хуульчийн зөвлөгөө авах, хуульчтай байх нь чухал. Тэд танд гэрээ байгуулах, гэрээг бэлдэхээс авахуулаад оюуны өмчийг хэрхэн хамгаалах, янз бүрийн маргаанд дуудагдахгүй байх зэргийг хүртэл зохицуулна. Таны хуульч компаний хэрэгцээнд нийцсэн бизнесийн бүтцийг сонгоход ч гэсэн туслахын зэрэгцээ санхүүгийн хувьд хууль зүйд нийцсэн байхад анхаарч чаддаг. Бүх төрлийн бизнесийн харилцаанд нийлүүлэгчид, хэрэглэгчид, ажилтнууд гээд субьектууд хооронд олон төрлийн гэрээг үзэглэх шаардлагатай болдог. Эдгээр гэрээнүүдийг хуульчийн тусламжтайгаар маш сайн боловсруулж чадсан тохиолдолд эхнээсээ бизнесийн үйл ажиллагаа тань зөв явна л гэсэн үг.
Эх сурвалж: https://www.entrepreneur.com/
Leave A Comment
You must be logged in to post a comment.