Стартап Терминал бизнес төв нь зөвхөн бизнес эрхлэгчдийг дэмжээд зогсохгүй, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь анхаарч ажилладаг. Бизнес эрхлэгчид их ажлын ачааллаас түр ч атугай хөндийрч, урлагийн ертөнцөөр аялж, оюун санаагаа амраахад Art Night with Wine эвент ихээхэн ач холбогдолтой. Стартап Терминал төв нь Их Монгол Галерейтэй хамтран уг арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн онцлогтой.

Тэгвэл 2 сарын 18-ны Баасан гарагт Их Монгол Галерейд ээлжит Art Night болсон юм. Уран зураг зурж, багшийнхаа зааварчилгаагаар суралцаж, нэг үдшийг өвөрмөц тансаг өнгөрүүлдэг Арт найт эвентэд 21 оролцогч сургагч багш, зураач С.Батцэцэгийн удирдлаган дор өөрсдийн уран бүтээлүүдийг туурвисан.

 

 

Хилийн чандад олон жил ажиллаж амьдарсан уран бүтээлч С.Батцэцэг нь эвентэд ирсэн оролцогч нарт үнэтэй зөвлөгөө өгч, уран зураг зурах хүсэл тэмүүллийг нь чиглүүлж, хамтран ажилладаг. Байгууллага хамт олон, хувь хүмүүс өөр хоорондын хамтач уур амьсгалыг сайжруулах, илүү бат бэх болох, хамт олноороо хөгжихөд Арт найт эвент нь ихээхэн ач холбогдолтой.

Та уг эвентэд оролцохыг хүсч байвал 77319074, 94460808 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.