Дэлхий ертөнц янз бүрийн автомашины компаниудын өвөрмөц, үзэсгэлэнтэй машинуудаар дүүрэн. Эдгээр машинууд нь үйлдвэрлэгч брэндээ төлөөлсөн гоёмсог загвартай байдаг. Зарим нь бусдаасаа илүү чанартай хөдөлгүүрээр тоноглогдсон илүү морины хүчтэй байхад зарим нь илүү эргэлтийн хүчтэй байдаг.  Морины хүч гэдэг нь тэдний хурдны үзүүлэлтэнд ихээхэн нөлөөтэй. Эдгээр машинууд дээд зэргийн тансаг амьдралд тохиромжтой. Ямар ч чинээлэг хүн өөрийн эд баялгийг чимэх, амьдралаа илүү тааламжтай болгохын тулд эдгээр машинаас авахыг хүсдэг.

2021 оны дэлхийн хамгийн үнэтэй 10 машин, тэдгээрийн үнэ, харагдах байдал, онцлог, хурд хүч зэргийг харцгаая.

2021 оны дэлхийн хамгийн үнэтэй 10 машин:

  1. Bugatti La Voiture Noire – $18 сая
  2. Rolls-Royce Sweptail – $13 сая
  3. Koenigsegg CCXR Trevita (2006) – $4.8 сая
  4. Lamborghini Veneno Roadster – $4.5 сая
  5. McLaren P1 LM – $3.6 сая
  6. Lykan Hypersport – $3.4 сая
  7. Bugatti Veron Mansory Vivere LE – $3.4 сая
  8. Aston Martin Valkyrie – $3.2 сая
  9. Ferrari Pininfarina Sergio – $3 сая
  10. Pagani Huayra BC – $2.8 сая

Bugatti La Voiture Noire – $18 сая

La Voiture Noire нь 2021 оны дэлхийн хамгийн үнэтэй машинаар тодорчээ. La Voiture Noire буюу “Хар машин” нь Bugatti-ын дизайнер Этиенне Саломын 2019 онд бүтээгдсэн загвар бөгөөд карбон материалаар хийгдсэн аж. Үйлдвэрлэгчдийн дурдснаар уг машин нь Bugatti компаний гоо зүйн хөгжил дэвшилт, автомашины дээд зэрэглэлийн загварыг илэрхийлж буй  түүхэндээ хүндэтгэл үзүүлж гаргасан загвар юм.

Bugatti La Voiture Noire нь 8 литрийн дөрвөлжин турбо, 16 цилиндртэй гоёмсог хийцтэй, 1500 морины хүчтэй, 535кг жинтэй эргэх хүч бүхий уг машин нь 2,4 секундэд 100км хүртэл хурдлах чадвартай.

Урагш сунасан хэлбэртэйгээс гадна, урдаасаа арагшаа татсан Bugatti-г илэрхийлэх товгор шугамтай нь бүр ч үнэтэй болгож байгаа юм.

2.Rolls-Royce Sweptail (2008) – $13 сая

 

 

 

 

 

 

Rolls-Royce Sweptail бол 2021 оны дэлхийн хамгийн үнэтэй машинуудын жагсаалтын хоёрт 13 сая долларын үнээр оржээ. Rolls-Royce Sweptail-ийг 2017 онд нэгэн үйлчлүүлэгчийн захиалгаар бүтээсэн бөгөөд машиныг зах зээлд гаргаагүй юм. Хүсэлтийн дагуу зориудаар хоёр хүний суудалтай бүтээсэн машин юм.

Sweptail нь 6.75 литрийн багтаамжтай, 8 шатлалт хурдны хайрцагтай v12 хөдөлгүүрийн тохиргоотой бөгөөд 453 морины хүчтэй. Энэхүү тансаг зэрэглэлийн машины сул тал нь v12 цилиндртэй тул түлшний зарцуулалт маш өндөр аж.

Rolls-Royce компанийн мэдээлснээр, Sweptail-ийг захиалагчийн хүсэлтээр 20-р зууны эхэн үеийн дуртай машинууд, сонгодог болон орчин үеийн дарвуулт завинуудын загвараас санаа авч зохион бүтээжээ.

3.Koenigsegg’s CCXR Trevita (2006) – $4.8 сая

CCXR Trevita бол гялалзсан, мөнгөлөг цагаан элемент болгон хувиргасан хар материалаар хийгдсэн өвөрмөц тансаг зэрэглэлийн машин юм. Гөлгөр цагаан өнгө нь уг машиныг тодруулхаас гадна будганд шингээсэн олон жижиг цагаан алмаазны үртэс нь гялалзан харагддаг.

Түүний гялалзсан шинж чанараас гадна 4.7 литрийн хос супер цэнэглэгч нь 8V хөдөлгүүрийн тохиргоотой тул хурдыг нэмэгдүүлж, илүү их хүчийг бий болгодог.

CCXR Trevita нь 2.9 секундэд 400км хүртэл хурдлах ба 796.56712 Foot-Pound (ft-lb)) эргүүлэх хүч нь тансаг зэрэглэлийн 6 шатлалт хурдны хайрцгаар үүсгэгддэг, хойд дугуйны хөтлөгчтэй техник юм. Мөн ABS (Antilock Brake System) карбон керамик тоормос, аюулгүйн дэр, руль дээрх араа шилжүүлэгч, Chrono багажийн кластер, дугуй хянах систем, гидравлик өргөх систем зэрэг олон өвөрмөц шинж чанаруудтай. Koenigsegg CCXR Trevita нь 45% урд, 55% арын жингийн хуваарилалттай бөгөөд хурдны хувьд тийм ч муу биш юм. Гайхширмаар сайхан, үнэтэй спорт машин унахыг хүссэн хэн бүхэн Koenigsegg-ийн CCXR Trevita машиныг сонгоход харамсахгүй.

4.Lamborghini Veneno Roadster – $4.5 сая

Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүний эзэмшдэг Veneno Roadster-ийг 2013 онд Италийн Lamborghini Automobile компани үйлдвэрлэсэн. Уг тансаг зэрэглэлийн спорт машиныг тус компанийн 50 жилийн ойд зориулан хийжээ.

Veneno Roadster нь 6.5 литрийн багтаамжтай V12 хөдөлгүүртэй, бүх дугуйгаар хөтлөгчтэй, дунд зэргийн хөдөлгүүртэй автомашин тул маш хурдан буюу 2.9 секундэд 0-100 км/цаг хурдалдаг.

Хамгийн дээд тал нь 552 кВт чадалтай, 5500 эрг/мин-д 507lb-ft эргэлтийн хүч бүхий уг спорт машин нь 7 шатлалт автомат механик хурдны хайрцагтай.

Lamborghini Veneno Roadster-ийн гадна тал нь нүүрстөрөгчийн эслэгээр бэхжүүлсэн полимерээр хийгдсэн тул бүх хэсгээрээ гялалзсан харагддаг, гэрлийн тусгалыг маш сайн ойлгодог. Урлаглаг загвар нь аэронавтикаас санаа авсан бөгөөд таныг хүссэн газар руу тань ая тухтай хүргэх болно. Veneno Roadster нь хар, цагаан, цэнхэр, ногоон, шар гэх мэт өөр өөр өнгөөр үйлдвэрлэгддэг.

5.McLaren P1 LM – $3.6 сая

3.6 сая доллараар зарагддаг McLaren P1 LM нь хойд дугуйны хөтлөгчтэй, дунд зэргийн хөдөлгүүртэй, хайбрид загварын спорт машин юм. Lanzante-ийн 3.8 литрийн хос турбо хөдөлгүүртэй V8 хөдөлгүүртэй тансаг зэрэглэлийн уг машин нь хуучин F1 GTR загварын машиныг борлуулалтаараа хойноо хол хаясан. Хос турбо цэнэглэгчтэй тул 903 морины хүчтэй хурдыг бий болгодог.

McLaren P1-ийг 2012 онд Парисын авто шоунд танилцуулсан бөгөөд McLaren F1-ийн залгамжлагч гэж тооцогддог. F1-ээс 5.5 секундээр хурдан бөгөөд үнийн хувьд ч илүү үнэтэй болж, 0-100 км/ц-ийг 2.8 секундэд, 0-200 км/ц-ийг 6.8 секундэд, 0-300 км/ц-ийг 16.5 секундэд туулдаг.

Хар, шар, цэнхэр гэх мэт өөр өөр өнгөөр үйлдвэрлэгддэг McLaren P1 2015 онд үйлдвэрлэлээ зогсоожээ.

6.Lykan Hypersport – $3.4 сая

Lykan Hypersport бол 3.7 литрийн багтаамжтай хос турбо хөдөлгүүртэй W Motors-ын үйлдвэрлэсэн анхны дээд зэрэглэлийн машин байсан бөгөөд 2013 онд Катарын олон улсын авто шоунд олон нийтэд танилцуулагджээ.

Машин нь өөр өөр буюу 6 шатлалт механик хурдны хайрцаг, 7 шатлалт хос хурдны хайрцагтай.

Хойд хөтлөгч нь ердөө 2.8 секундэд 62 км/цаг хурдлах 780 морины хүчийг гаргаж чаддаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн үнэтэй машинуудын жагсаалтад багтсан ихэнх тээврийн хэрэгслээс ч хурдан гайхалтай бүтээл юм.

Lykan Hypersport нь “Fast and Furious 7” кинонд гарч хамгийн үнэтэй машинаар тодорсон. Түүний гадна талыг карбон материалаар өнцөг гарган хийсэн. Lykan нь интерактив хөдөлгөөнт удирдлага бүхий дэлхийн анхны голограмм дэлгэцтэй машин юм. Нэмж дурдахад, их гэрэлний LED хэсэгтээ 440 ширхэг алмаз шигтгэсэн дэлхийн хамгийн анхны дээд зэргийн машин байсан юм.

7.Bugatti Veron Mansory Vivere LE – $3.4 сая

Mansory 2005 онд нээлтээ хийхдээ “Strictly Limited Version” гэж тодорхойлсон, нүүрстөрөгчийн эслэгээр хийгдсэн тансаг зэрэглэлийн машин юм.

410 км/цаг (22 миль) хурдтай Bugatti Veron Mansory Vivere 0-100 км (62 миль) замыг ердөө 2.5 секундын дотор туулах маш өндөр гүйцэтгэлтэй байсан нь уг машиныг үнэтэй болгожээ. Mansory Vivere нь цагаан, хар, улаан болон бусад өөр өөр өнгийг дугуйныхаа таван өнцөг бүхий хайлшин обудтай хослуулан үйлдвэрлэгдсэн нь төгс зохицолыг бий болгодог.

2 хуваагдсан дөрвөн яндантай, V хэлбэрийн загвартай Bugatti Veron Mansory Vivere нь өмнөх үеийн Mansory VINCERO-ийн шинэ хувилбар юм.

 8.Aston Martin Valkyrie – $3.2 сая

Aston Martin Valkyrie нь 6.5 литрийн багтаамжтай V12 хөдөлгүүртэй арын дугуйгаар хөтлөгчтэй, 7 шатлалт автомат механик хурдны хайрцагтай. Энэ нь 1160 морины хүчин чадалтай бөгөөд Формула 1-ийн машинтай харьцуулж болохоор гайхалтай хурдтай.

Энэхүү үнэтэй, тансаг зэрэглэлийн машиныг Астон Мартин автомашины үйлдвэрлэл болон Red Bull Racing Advanced Technology компаниуд хамтран нүүрстөрөгчийн эслэгээр бүтээсэн тул хөнгөн жинтэй, маш хурдан болгосон. Энэ нь 2018 онд албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд Valkyrie-ын дугуй нь агаарын урсгалыг зохицуулах зориулалттай тул маш хөнгөн жинтэй. Нэмж дурдахад Valkyrie-ын салдаг жолооны хүрд нь машинаас бууж суухад илүү зайтай болгож өгдөг.

9.Ferrari Pininfarina Sergio – $3 сая

Ferrari Pininfarina Sergio бол 7 шатлалт хурдны хайрцагтай 4.5 литрийн V8 хөдөлгүүртэй тансаг зэрэглэлийн машин юм.

2012 оны 7-р сарын 3-нд нас барсан Ferari компанийн дарга асан, автомашин зохион бүтээгч Сержио Пининфаринагийн дурсгалд зориулж 2013 оны Женевийн авто шоуны үеэр уг гоёмсог загвар бүхий хойд дугуйны хөтлөгчтэй машиныг танилцуулжээ.

Ferrari Pininfarina Sergio машины их бие нь нүүрстөрөгчийн эслэгээр хийгдсэн түүний жинг ойролцоогоор 10% хүртэл бууруулж хөнгөн болгосон.

Жингээ бууруулж, өвөрмөц аэродинамик дизайны элементүүдийн биелэлт нь машиныг 3.4 секундэд 0-62 миль (100 км/цаг) хурдлах боломжийг олгодог бөгөөд энэ нь дээрхи жагсаалтад орсон үнэтэй машинуудаас хамаагүй удаан юм.

10.Pagani Huayra BC – $2.8 сая

Pagani Hauyra бол 6 литрийн багтаамжтай хос турбо хөдөлгүүртэй Mercedes-AMG M158 V12 автомашин юм.

Дунд зэргийн хөдөлгүүртэй уг спорт машиныг Италийн спорт машин үйлдвэрлэгч Пагани үйлдвэрлэсэн. Энэхүү тээврийн хэрэгсэл нь түүний өмнөх үеийн Zonda – ийн шинэ хувилбар бөгөөд салхины бурхан гэгддэг Quechua-н залгамжлэгч хэмээн Huayra-Tata нэрээр нэрлэгдсэн юм.

Арын дугуйны хөтлөгчтэй уг машин нь 2.8 секундэд 0-97 км/цаг (60 миль/цаг) хурдалдаг бөгөөд хаалга нь дээш, доошоо бүрэн нээгддэг.

Pagani Huayra BC 2011 оны 2-р сард Милан дахь Пиреллигийн төв байранд албан ёсны нээлтээ хийжээ. Уг машин нь Pirelli дугуйтай тул 1.66g хажуугийн хурдатгалыг тэсвэрлэх чадвартай. Мөн долоон шатлалт ердийн хурдны хайрцгаар тоноглогдсон. Мөн урд талаа өндөрлөж өөрчилж чаддаг нь үнэтэй тансаг спорт машинд л байх өвөрмөц чанар юм.