Сүүлийн жилүүдэд дэлхий асар хурдтай өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгааг анзаараагүй хүн гэж үгүй биз. Үүнийг дагаад ямар ч нөхцөлд дасан зохицож, даган хувьсах чадвар бидэнд зайлшгүй хэрэгтэй болоод байна. Жилээс жилд зарим ажил, мэргэжлүүд устаж, шинэ мэргэжил гарч ирсээр байгаа үед ямар салбарт ажиллах уу, хэрхэн салбартаа амжилттай ажиллаж, шинэчлэлтийг нэвтрүүлэх үү зэрэг олон асуултын хариулт бидэнд хэрэгтэй.
Тэгвэл өнгөрөгч 10-р сард хувь хүний бизнес модель судлаач Ц.Рэгзэнбазар Стартап Терминал оффистой хамтран уг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан юм.
Арга хэмжээний тухай
Нийт цаг гаран үргэлжилсэн лекцийн хамгийн гол агуулга нь “Бизнес модель” гэх ойлголт байсан юм.
“Бизнес модель” хэмээх ойлголт нь хувь хүн ажлаа хэрхэн хийж байгааг харуулсан нэг хуудас дүрслэл загвар юм. Өөрөөр хэлбэл ажилдаа амжилт гаргахын тулд өөртөө дүн шинжилгээ хийж алдаа оноогоо дүгнэнэ гэж ойлгоход болно. Үүнийг цөөн үгээр эмх цэгцтэй систем гэж хэлнэ.
Хүн бүрд хэрхэн зөв ажлаа олж хийх, ажиллаж буй салбартаа хэрхэн амжилттай байх гэх мэт асуудлууд байдаг шүү дээ. Харин бизнес модель нь эдгээр асуудлыг илүү эмх цэгцтэй, системтэйгээр шийдвэрлэхэд тусална.
Leave A Comment
You must be logged in to post a comment.