Тун дажгүй, өгөөжтэй сургалтанд хамрагдчихлаа шүү. Бид нар Google-ыг өдөр тутам ашигладаг, Gmail-тэй, google-ээрээ дамжиж youtube-дээ ордог, за тэгээд ажилдаа зарим програмуудыг нь хэрэглэдэг. Гэтэл өнөөдөр Эба гэгч энэ залуугийн сургалтанд суусан биш, урьд өмнө мэддэггүй байсан, мэдсэн ч сүйдтэй ашиглаж чаддаггүй байсан олон боломжууд байдгийг ойлгож авлаа. Жишээ нь: Google Keep ашиглаж, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх, янз бүрийн ажлуудаа цэгцэлж, хуваарилж, ялгаж салгаж, бусадтай хуваалцаж, ажлаа удирдах нь их таалагдсан. Мөн Google Slides, Google Sheets, за дээр нь Google Calendar буюу хуанлигаа бүр илүү зохион байгуулалттай ашиглаж болох аргачлалуудыг нэг бүрчлэн зааж өгсөн шүү, баярлалаа Эба.
Энэ сургалтын дараа чанасан кофегоо ууж, түр амсхийсний дараа Соко буюу Солонго бидэнд англи хэл дээр бизнес цахим шууданг хэрхэн бичих, юунд анхаарах, аль үгнүүдийг ашиглах, ямар үгнүүдээс татгалзах нь зөв гэдгийг тайлбарлав.
Ялангуяа гадны бизнес эрхлэгчидтэй анх удаа харилцаа тогтоох гэж байгаа бол хэр найрсаг байдлаар бичих, хэт албархаг биш боловч ажил хэрэгч уур амьсгалыг хадгалах мэндчилгээ, холбоос, төгсгөл өгүүлбэр зэргийг зөвлөв. Гоё байгаа биз, өдрийн сэргээш болсон кофегоо ууж байхдаа 2 мундаг залуусын төлөөллөөс хэрэгтэй мэдээлэл сонсоод сураад авчихлаа. Баярлалаа Стартап Терминалын хамт олон минь.
Тэмдэглэл хөтөлсөн Жагаа
Leave A Comment
You must be logged in to post a comment.