Стартап Терминалын зүгээс гишүүд харилцагчид болон гарааны бизнес эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч нарт зохиулсан олон арга хэмжээ, сургалтуудыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулахдаа харилцагч гишүүдээс хууль эрх зүй, маркетинг менежмент, санхүү болон оюуны өмч гэсэн сэдвүүдийн хүрээнд өөрт хэрэгтэй байгаа сэдвийг сонгох санал асуулга явуулсан юм. Үүний үр дүнд хууль, эрх зүйн талаар мэдлэг мэдээлэл, зөвлөгөө хамгийн хэрэгтэй гэсэн дүн гарч, хуульч өмгөөлөгч Б.Мөнхболдтой хамтран ганцаарчилсан зөвлөгөө өгөх арга хэмжээг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Хуульч, өмгөөлөгч Б.Мөнхболдын хувьд “Өмгөөллийн Юнайтэд Саммит” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, гишүүн юм. Тэрээр Захиргааны хэргийн шүүхэд ажилласнаар хуульчийн ажлын гараагаа эхлүүлсэн. Газар, татвар, барилга, улсын бүртгэл, оюуны өмч, ашигт малтмал, төрийн албаны маргаан, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл зэрэг захиргааны эрх зүйн маргаануудаар дагнан өмгөөллийн үйл ажиллагааг эрхэлж, шүүхэд төлөөлөн ажилладаг. Хуулийн этгээдүүдийн өдөр тутмын хуулийн асуудлыг шийдвэрлэн, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Захиргааны хэрэг маргаанаас гадна иргэний хэрэг, арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлж, өмгөөлөгчөөр ажилладаг нэгэн юм.
Мөнхболд хуульч ийнхүү бидний урилгыг хүлээн авч, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй, цаг үеэ олсон уулзалтыг зохион байгуулсан юм.
Leave A Comment
You must be logged in to post a comment.