Стартап Терминал бизнес төвийн ментор, Хувь хүний бизнес модель судлаач Ц.Рэгзэнбазар “Давуу талаа шинжин таних арга” гэх номоо саяхан өлгийдөн авсантай холбогдуулан ижил нэртэй сургалт лекцээ 2023 оны 5 сарын 5-нд амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний тухайд

Нийтдээ цаг гаран үргэлжилсэн уг арга хэмжээнд давуу тал гэх ойлголтын тухай мөн өөрийн давуу талаа хэрхэн тодорхойлж, бусдаас ялгарах шинж чанараа бий болгох талаар лекц тавьсан юм.

Ц.Рэгзэнбазар нь бизнесийн салбарын олон сайн оюуны бүтээлүүдийг туурвисан. Түүний бичсэн номуудаас дурдахад “Мэргэжлээ сонгохуйн нууц ба мөнгөний үнэ цэн”, “Таны бизнес модель”,  “Давуу талаа шинжин таних арга зүй” гэх мэт бүтээлүүд бий.

Ийнхүү Ц.Рэгзэнбазар менторын Стартап Терминал бизнес төвтэй хамтран зохион байгуулсан 2 дахь арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.