2024 оны хамгийн эхний онцлох эвентээр Зангиа академийн 2023 оны хамгийн их үзэлттэй хичээлүүдийн нэг болох “Ярих ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?” сургалт эвентийг Зангиа академийн багш, илтгэгч, Стартап Терминалын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай хамтран амжилттай зохион байгууллаа.

 

Уг танхимын сургалтад 30 хүн оролцож, ярих чадвараа сайжруулах арга, техникүүд болон харизматай, эрч хүчтэй илтгэл тавьж, бусдыг байлдан дагуулах тухай амжилттай кейсүүдийн тухай олж мэдсэн үр өгөөжтэй эвент болж өнгөрлөө.