Стартап Терминал дундын оффисоос уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй өдөрлөг” өнөр өтгөн, инээд баясалтай сайхан болж өнгөрлөө.

Бид “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг угтан үндэсний дээл хувцсаараа гоёж, монгол ахуйн ёс заншлаа дээдэлж мөн ирэх жилийнхээ өнгийг үзлээ. Мөн өөрсдийн гэртээ бэлдсэн амтат хоол, цагаан идээгээр ширээ засав.

Мөн дээлтэй өдөрлөгөөр ирэх жилийн өнгөө үзэн азтанууд шалгаруулж, Монгол уламжлалт, өв соёлтой холбоотой АХА тэмцээнийг зохион байгуулав. Жил бүр цагаан сарын баяраар зохион байгуулдаг уг АХА тэмцээнд манай харилцагчид идэвхтэй оролцож, өрсөлдөөн багагүй ширүүссэн шүү. Мөн аз хийморио үзэн 3 азтан шалгаруулж, харилцагч байгууллагууд маань өөрсдийн нэрийн бэлгээр мялаалаа.