Мэдээллийн технологийн салбарын стартапууд, мэргэжилтнүүдэд шинэ мэдээ дуулгахад Apple компани iPhone утсыг хакердаж чадсан хүнд 1 сая ам.долларын шагналыг амласан байна. Ингэснээр iPhone утасны нууцлал ямар өндөр чанартай болохыг давхар харуулж байна хэмээн Forbes мэдээллээ. Өмнө нь Apple компани уг шагналын хэмжээг 200,000 ам.доллар хэмээн зарлаж байсан бөгөөд энэ удаад огцом өсгөж, 1 сая ам.доллар болгожээ.
Ирэх намраас эхлэн хүссэн мэргэжилтэн, шинжээч, судлаач нар Apple-ын урилгын дагуу уг хөтөлбөрт оролцоно. Хөтөлбөрт хамрагдах хугацаандаа Apple-ын сор болсон бүтээгдэхүүнүүд болох iPhone ухаалаг утас, Mac компьютер зэргийг хакердаж, аюулгүй байдалд нэвтэрч чадах аваас шагналыг өөрийн болгох юм.
Apple компаний хувьд үйл ажиллагааныхаа туршид технологийн салбарын мэргэжилтнүүдийг нээлттэй хөтөлбөрүүдэд урьж, бүтээгдэхүүнийг нь сайжруулан шинэчлэх, аюулгүй байдлыг баталгаажуулахад гар бие оролцуулах, өндөр хэмжээний урамшуулал бонус өгөх тал дээр идэвх санаачлагатай ажилласаар ирсэн байдаг.
Leave A Comment
You must be logged in to post a comment.