Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Түүнийг дагаад зах зээл, бизнесийн хандлагууд ч өөрчлөгдөж байна. Та одоо л нэг өөрийн үзэгч, харилцагч үйлчлүүлэгчээ ойлгож эхэллээ гэж бодож байтал шинэ технологи гарч ирж, та түүнд уусан зохицох, аль эсвэл таны бизнес дампуурах сонголт үлддэг. Тэгвэл 2019 онд та зайлшгүй анхаарах ёстой маркетингийн хандлагуудыг энд онцолж байна.
Бизнес эрхлэгчид зорилт бүхий контентыг чухалчилж, мөнгө оруулж байна.
Маркетингийн контентын уламжлалт хандлагын хувьд нэг дажгүй контент гаргачихаад, түүнийгээ өөрийнхөө эзэмшлийн бүх сошиал аппликейшнуудаар дамжуулан зэрэг цацдаг байсан цаг үе саяхан. Тэгвэл энэ хандлага өөрчлөгдөж, бизнес эрхлэгчид хүмүүсийн зүгээс ирэх engagement буюу хариу үйлдэл, идэвхтэй байдал муудсантай холбоотойгоор сошиал медиагийн пейж хуудсуудаа хааж байна. Хамгийн чухал нь ROI буюу хөрөнгө оруулалт, санхүүжилтын үр өгөөж өндөртэй байгаа сошиал сувагчлал, пейж хуудас, контентуудаа зөв тодорхойлж байж л дараачийн алхмыг хийгээрэй.
Хийсэн ажлуудаа эргээд хар!
Та өнгөрсөн хугацаанд маркетингийн стратеги хэрэгжүүлэхдээ контентыг ихээхэн ашиглаж байсан бол, юу нь ажиллаж, юу нь үр дүнгүй байсныг гадарладаг болсон байх. Өөрийн дэвшүүлсэн зорилтуудын аль нь биелэгдсэн, түүнд хүрэхэд ямар контент илүү байсныг сайтар ялгаж салгаарай. Хэрэв та өнгөрсөн хугацаанд маркетингийн төлөвлөгөөгүй явж ирсэн бол одоо л төлөвлөгөөтэй болох цаг.
Вебсайт руу чиглүүлж өгөх контентууддаа анхаар!
Боломжит хэрэглэгчид, үйлчлүүлэгчид нь шууд л танай бараа бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах гээд вебсайт руу чинь орохгүй нь лавтай. Тэднийг танай сайт руу чиглүүлж, хөшүүрэгдэж өгөх контентыг хайлтын сайтууд, сошиал медиа сайтууд, төлбөрт сурталчилгаагаар дамжуулан байршуулах хэрэгтэй. Аль нэг сувагчлалаар нь дамжуулан хүмүүс танай сайт руу нэвтэрч, илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бөгөөд тэд ямар сувагчалаас танайх руу холбогдсоныг бүртгэж, дата мэдээллийн бааздаа хадгалж байх хэрэгтэй.
Дандаа шинэ, аль эсвэл нэг зүйлд ихийг багтаасан контент гаргаж бай!
Өнөөдөр зах зээл дээр хэдэн сая блог, веб сайтууд ажиллаж байгаа энэ цаг үед хэрэглэгчдэд зорилтот мэдээллээ хүргэнэ маш хэцүү болсон. Танай мэдээлэл шинэ биш, хүмүүсийн тэртээ тэргүй бага сага гадарладаг, аль эсвэл хэдэн жилийн өмнө нийтлэгдэж байсан мэдээлэл бол хүнд хүрэхгүй. Түүнийг мянга өөрчилж, косметик засал буюу жижиг засвар өөрчлөлт хийж оруулахын оронд шинэ мэдээлэл, зөвлөгөөг хүмүүст хүргэ! 2009 онд хүмүүст хэрэгцээтэй байсан мэдээллийг 2019 онд оруулаад ямар ч хэрэггүй! Интернет хөгжсөн энэ үед хэрэглэгч, харилцагчид мэдээлэл маш сайтай болсон шүү. Нэг зүйлд ихийг багтаасан гэж юуг хэлж байна вэ гэвэл “Мальдив улсын очиж үзэх ёстой 25 газар” гэдэг гарчгийг жишээ татая. Хүмүүс өмнө нь Мальдивд хийх 5 зүйл, очих ёстой 10 газар гэсэн нийтлэл, гарчгийг аль хэдийн харж, сонсож, уншсан байх магадлалтай. Харин та тоог нь нэмээд 25 болгочихсон байхад, хүмүүс “миний очиж үзээгүй, мэдээгүй өнгөрсөн өөр олон газар байдаг байх нь” хэмээн сэтгэгдэл төрж, унших сонирхол нь нэмэгдэнэ.
Контентоо үнэлж дүгнэхдээ бүү яар!
Зарим бизнес эрхлэгчид сурталчилгааны пост оруулсан даруйдаа 1,2 цагийн дараа л аналитикаа шалгаж, өөрчлөлт хүсээд байдаг. Та сурталчилгааны хариу үйлдлийг дүгнэхэд дор хаяж 1 өдөр, хайлтын системүүдээр хайлт хийж буй тоо статистикийг хамгийн багадаа 1 сарын дараа шалгаж, дүгнэх хэрэгтэй. Яараад хэрэггүй.
Чатботууд цаашдаа улам хүчирхэгжинэ.
Аливаа бизнест хэрэглэгч харилцагчийн үйлчилгээ хамгийн чухал болсон цаг үе. Өнөөгийн бизнесийн ертөнцөд чатботууд нь маш хурдтай газар авч, хүмүүст харилцагчийн үйлчилгээг үзүүлэх үр дүнтэй, онц хувилбар болж хувираад байна. Хэрэв та Чатботыг ашиглаж, нэвтрүүлэх гэж байгаа бол юун түрүүнд захиалга авах, бүүкинг хийх, бүтээгдэхүүн санал болгох, хэрэглэгчид харилцагчид тусламж дэмжлэг хүргэж зөвлөгөө өгөх, мэдээлэл илгээдэг байх зэрэг нь хамгийн чухал шүү.
Жич: Та манай пейж хуудсыг дагаснаар бизнесийн зөвлөгөө, мэдээлэл, үр дүнтэй контентуудыг тогтмол унших боломжтой.
ТАНЫ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ STARTUP TERMINAL
Leave A Comment
You must be logged in to post a comment.