Захирлын мэндчилгээ

Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Бид 2018 оноос эхлэн Монгол улсад дундын оффисыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн тэлэх үүднээс уг төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Дэлхий нийтээр гарааны бизнес, жижиг дунд бизнес эрхлэлтийн ач холбогдлыг бодитоор харж чаддаг болсон энэ цаг үед энтрепренершипийг дэмжих, гарааны бизнесүүдийг дараачийн шатанд гарахад нь тусламж зөвлөгөө өгөх, бизнесийн бодит, ажил хэрэгч орчноор тэднийг хангах, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах заал талбайг санал болгох зэргээр манай Стартап Терминал ХХК ажиллаж байна.

Бид энэ хугацаанд үйл ажиллагаагаа сайжруулах, бодит харилцагч үйлчлүүлэгчдийн бааз суурийг бий болгох, түүндээ түшиглэн хүчирхэг хамт олон үүсгэхийг зорин ажилласаар ирлээ. Энэхүү төсөлд санхүүжилт хийсэн хөрөнгө оруулагчдын хувьд ч даяаршиж буй өнөөгийн нийгэмд салбар бүрийн шилдэг сэтгэгчид, шинэ санаа гаргагчид, хөгжүүлэгчид, ажилч хөдөлмөрч залуусыг нэг дор цуглаад, ажил төрлөө ярилцдаг, өөр хоорондоо дэмтэй ажилладаг, улс орондоо төдийгүй, дэлхийн хэмжээний томоохон төсөлд гар бие оролцон ажиллаж, хувь нэмэр оруулна хэмээн харж байгаа юм.

Бидний бизнесийн тогтвортой байдлыг хадгалахад чухал хувь нэмэр оруулдаг эрхэм харилцагч, үйлчлүүлэгч таны түншлэлд талархлаа илэрхийлье. Танд амжилт хүсье!

Д.Жаргалсайхан

Танилцуулга

Стартап Терминал ХХК нь 2018 оны 3 сарын 29-нд үүсгэн байгуулагдсан. Манай компани нь үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнесүүдийг дэмжин ажиллах, тэднийг дараачийн төвшинд хүрэхэд нь туслалцаа үзүүлэх, тэднийг амжилтанд хүрэх боломжийг нь хангах тал дээр хамтран ажиллах, зориулалтын ажлын орчинг бүрдүүлэхэд анхаардаг. Стартап Терминал төв нь бүрэн тоноглогдсон дундын оффисын ажлын орчинг бүрдүүлэхээс гадна, уян хатан хөнгөлөлттэй нөхцөл бүхий дундын оффисын түрээс, менторинг, зөвлөгөө, сургалт, хөрөнгө оруулалт болон бусад техникийн нөөцөнд хүрэх шаардлагатай нетворк сүлжээнд холбох, дараачийн шатны хөрөнгө оруулагчидтай холбож өгөх гэх мэт цогц үйлчилгээг явуулдаг.

Стартап Терминал төв нь Монгол улсын энтрепренершипийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой байгуулагдсан стартап төв бөгөөд үндсэн хийгдэх ажлууд нь шинэлэг гарааны бизнесүүд, бүтээгдэхүүнүүдийг зах зээлд танигдах бодит бизнес болоход шаардлагатай үйл ажиллагаа, сургалт, хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулдаг. Үндсэн урианы хувьд Монгол стартапуудыг бизнес терминал төвөөс гадны зах зээл рүү хөөргөх, тэдний бизнесийн амжилтыг чиглүүлэхэд туслахад оршино.

Менторууд

Ц. Өнөржаргал
Ц. Өнөржаргал
Мeнeжмeнтийн үндэсний зөвлөх
Д. Бат-Өлзий
Д. Бат-Өлзий
Sanchir Tech LLC Захирал
Ц.Рэгзэнбазар
Ц.Рэгзэнбазар
Бизнес Загварчлалын Акедемийн Захирал
Б. Нандин-Эрдэнэ
Б. Нандин-Эрдэнэ
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Багш, Нейромаркетингийн Судалгааны “Аксон Нейролаб” ХХК-ийн үүсгэн байгуулагч
Ц. Оюунжаргал
Ц. Оюунжаргал
Глобаль Стратегийн Удирдлагын Институцийн захирал
Б. Мөнгөнсүх
Б. Мөнгөнсүх
Засаглал Судлалын Хүрээлэнгийн Үүсгэн байгуулагч, Судлаач

Хамтрагч байгууллагууд

Бид тантай хамтран ажиллахад бэлэн